Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Филиппиний цагдаагийн ажилтан асан Ерөнхийлөгч Дутерте өөрийг нь хүн алуулхын тулд мөнгө төлж байсан гэж мэдэгджээ

Филиппиний цагдаагийн газрын ажилтан асан тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч Родриго Дутерте Давао хотын захирагчаар ажиллаж байхдаа гэмт хэрэгтнүүдийг хороолгохын тулд өөрт нь болон “устгах бүлэг” нэртэй бүлгийн гишүүдэд мөнгө төлж байсан хэмээн мэдэгджээ. Энэ талаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлсэн байна.Цагдаагийн ажилтан асан Артур Ласканасийн өмгөөлөгчид өнөөдөр энэ талаар хэлэхдээ энэ нь Ерөнхийлөгч Дутертегийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хангалттай үндэс болно гэж мэдээлсэн байна.
Түүнчлэн цагдаагийн ажилтан байсан Ласканас Ерөнхийлөгч Родриго Дутерте өөрийн улс төрийн өрсөлдөгчид болон тэдний гэр бүл мөн өөрийнх нь эсрэг шүүмжлэсэн утга бүхий нэвтрүүлэг бэлтгэдэг радиогийн сэтгүүлчдийг устгах даалгавар өгч байсан гэж ярьсан байна.Тэрээр өнгөрсөн жил өмнө нь Давао хотод цагдаагийн ажилтнаар ажиллаж байхдаа хууль бус зүйл хийж байгаагүй хэмээн тус улсын Сенатад мэдэгдэж байсан ч өнөөдөр ийнхүү болсон явдлыг үнэнээр нь ярьсан ажээ. Өнгөрсөн оны 5-р сард Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдсон Родриго Дутерте нь тус улсад хар тамхины эсрэг өргөн цар хүрээтэй тэмцэл явуулж эхэлсэн бөгөөд НҮБ-ын сүүлийн гаргасан мэдээгээр хар тамхины гэмт хэрэгтэй холбоотой гэсэн үндэслэлээр тус улсад 6000 мянга гаруй хүнийг хороожээ.
Энэхүү асуудалтай холбогдуулан дэлхийн олон нийт Филиппиний Ерөнхийлөгчийг хурцаар шүүмжилж байгаа бөгөөд харин Ерөнхийлөгч Дутерте Давао хотын захирагчаар ажиллаж байхдаа өөрийн гараар хар тамхины наймаачдыг алж устгаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд авлига хээл хахуульд автсан түшмэдийг нисдэг тэрэгнээс гаргаж шидэхэд бэлэн байгаа мөн өөрийнхөө энэ тэмцлийн арга хэлбэрт огтхон ч санаа зовдоггүй хэмээн мэдэгдсэн байна.
Ж.Дорж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр