Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг нийтэлжээ

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 34 дэх дугаарт Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг нийтэллээ.

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулиар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизелийн түлшийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс онцгой албан татвараас чөлөөлөхөөр болсон юм.

Түүнчлэн Монголбанкны Дэд ерөнхийлөгчий, чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Уг тогтоолоор Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулан, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны хязгаарыг баталсан байна. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор шинээр болон өөрчлөн зохион байгуулагдаж байгаа Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэх, хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга (орлогч дарга) 1-тэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг Засгийн газраас дээрх тогтоолоор үүрэг болгосон байна. Мөн Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог нь 7-гоос доошгүй байх чиглэл баримтлахаар тогтоолд тусгажээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Хуваарь шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай”, “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр