Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ким Чен Намыг маш хүчтэй хороор хордуулж алсан болохыг тогтоожээ

Малайзын цагдаагийн газар Умард Солонгосын удирдагчын ах Ким Чен Намыг байлдааны зориулалтайгаар ашигладаг маш хүчтэй хороор хордуулж алсан болохыг тогтоолоо хэмээн мэдэгджээ. Тус улсын цагдаагийн газрын мэдээлснээр уг хор нь VX гэдэг химийн хортой бодис бөгөөд хохирогчийн нүүр болон нүднээс нь илэрсэн байна. Энэхүү VX хор нь хүний мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг маш хортой химийн бодис бөгөөд мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар түүнийг үй олноор хөнөөх зэвсэгт ашигладаг ажээ.
Уг бодис нь өдгөө зөвхөн АНУ, ОХУ, Сири зэрэг цөөхөн тооны орнуудад байх боломжтой талаар химийн мэргэжилтнүүд хэлсэн байна. Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ыний ах Ким Чен Нам нь өнгөрсөн долоо хоногт Малайзын нийслэл Куала-Лумпур хотод амиа алдсан бөгөөд түүнийг үл таних хоёр эмэгтэй хор шингээсэн алчуураар нүүрийг нь дарж хороосон талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлсэн юм. Одоогийн байдлаар уг хэрэгт сэжиглэн Индонез, Вьетнамын паспортой хоёр эмэгтэй болон Хойд Солонгосын 46 настай Ри Чон Чхоль гэгч эрэгтэйг баривчлан саатуулаад байгаа ажээ.
Мөн түүнчлэн энэхүү хэрэгт Хойд Солонгосын дипломат болон тус улсын нисэх компаний ажилтанг сэжиглэж байгаа бөгөөд Хойд Солонгосын өөр 4 иргэнийг эрэн сурвалжилж байгаа ч тэд Малайзаас аль эрт явсан болох нь тогтоогджээ. Умард Солонгос улс энэхүү хэрэгт ихээхэн эгдүүцэж байгаагаа мэдэгдэн хохирогчын шарилыг тус улсад шилжүүлж өгөхийг шаардаж байгаа юм.Тус улс Ким Чен Намын үхэлд Умард Солонгос буруутай талаарх мэдэгдэлийг байж боломгүй бузар гүтгэлэг гэж албан ёсоор мэдэгджээ.
Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр