Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МИАТ-ын онгоцонд гэмтэл гарч зөн билэгтэн Виктория Райдос Москвад саатжээ

Монголчууд та бидний үзэх дуртай “Зөн билгийн тулаан”-ы 16 дахь улирлын ялагч  “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдосын лекц өнөөдөр болох ёстой байсан боловч товлогдсон хугацаанаасаа түр хойшлогдохоор боллоо.

Тодруулбал Москва Улаанбаатар Берлин чиглэлийн МИАТ-ын гуравдугаар сарын 2-ны өглөө буух онгоцны нислэг 48 цагаар хойшилсон байна. МИАТ-ын ОМ135/6 нислэгийн комьпютерт нь гэмтэл гарсан гэсэн мэдээллийг албан бус эх сурвалжаас мэдээллэсэн юм.

Гэмтэл гарч, нисэх боломжгүй болсон тул нислэгийн 48 цагаар хойшлуулж, зорчигчдыг Москвагийн онгоцны буудалд саатуулсан байна.  Гэмтлийн шалтгааныг олж тогтоосон МИАТ-ынхан сэлбэгийн Москва руу явуулсан ч хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа бололтой.

 

Тус нислэгээр гуравдугаар сарын 2-нд ирж өнөөдөр лекцээ унших ёстой байсан алдарт зөн билэгтэн Виктория Райдос ч тэдгээр зорчигчдын дунд Москвад саатсан байна.  МИАТ-ын нислэгийн саатлаас болоод Виктория Райдосын Улаанбаатарт унших лекц хойшлогдож магадгүй болсныг Монголын талын зохион байгуулагчдын зүгээс үгүйсгэхгүй байна.  

 

 

PAPARATSI.MN 

 
 
 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-03-04 11:54:23

Za yun lekc ve. Uzuuleh gej urisan 1 n zugeer l urina biz. Yu gej eldviin yumaar halhavch hiideg bnaa

Зочин
2017-03-03 11:51:06

улс орон, үр хүүхдийн минь ирээдүй итгэлгүй болж мэдхээр майна шүүдээ

Зочин
2017-03-03 11:49:43

Түмэн олны бухимдалыг мартагнуулах тайвшруулах, дарж булах арга хэрэгсэл болгож хавтгайрсан найр наадам тахилга, бөх, морь болдогоо одоо болих, болиулах цаг ирээд байна эх орноо хөгжүүлэх нийгмийн баялагийг үйлдвэрлэл, бүтээн босголтод зарцуулахгүй бол?

Зочин
2017-03-03 11:44:59

Тахилга, тайлга, бөх, морь бол хөгжлийн гарц биш ээ. Зориуд эдгээр арга хэмжээг хязгаарлах бүүр зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй шүү. Төрд ийм шийдвэр гаргах зориг хэрэгтэй. Эсвэл асар өндөр татавар тогтоох хэрэгтэй.

Зочин
2017-03-03 10:46:34

Уул овоо тахиж газар орноо бохирдуулж татварын мөнгийг үрдэгээ төр маань болимоор юм. Шашины байгууллага хиймээр юм. Төрийн хэрэг гэдэг татварын мөнгийг зүй зохистой зарж хүмүүст үйлчэх

Б
2017-03-03 10:41:03

Манайхан элдэв зөнч,тахилга тайллагаар баяжиж амьдрал сайжирдаг бол өдийд өндөр хөгжилтэй болох хэмжээний болсон. Ийм тархи угаасан мөнгөний шулаачдаас салж оюунаа хөгжүүлмээр юм.

Зочин
2017-03-03 10:19:53

Тийм айхтар зөн билэгтэн юм бол саатна гэдгийг нь мэдээд онгоцны буудал дээр очихгүй байсан байхаа

Ажлын байр