Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро Мексиктэй хил залгаа орчим хана барих Трампын төлөвлөгөөг эрс шүүмжлэв

Кубын Төрийн зөвлөл болон Сайд нарын танхимын тэргүүн Рауль Кастро Мексиктэй хил залгаа орчим хил барих АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөгөөг эрс шүүмжилжээ. Тэрээр Каракас хотноо болсон Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын багтдаг Боливарчуудын холбооны хурал дээр “АНУ Мексиктэй залгаа хил дээрээ тусгаарлсан хана барина гэдэг нь энэхүү ах дүү орон болоод Латин Америкийн бусад орнуудыг ялгаварлан гадуурхсан явдал юм гээд энэ нь зөв шийдэл биш” гэж мэдэгджээ.
Рауль Кастро цааш нь “цагаачлалийг хана барих асуудлаар шийдэх боломжгүй,харин харилцан ойлголцол,энх тайвны замаар шийдвэрлэх ёстой” гэжээ.Энэ талаар тус улсын Гранма сонинд мэдээлсэн байна.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн компанит ажлынхаа үеэр тус улсын нутаг дэвсгэр рүү нэвтэрч буй хууль бус цагаачдийг зогсоохын тулд Мексиктэй залгаа хил дээрээ хана барина гэж мэдэгдэж байсан бөгөөд тэрээр уг хананы мөнгийг Мексик улс гаргах ёстой хэмээн онцлон тэмдэглэж байсан юм.
Ерөнхийлөгч Трамп хана барих зарлигийг өнгөрсөн 1-р сарын 25-нд гаргажээ.Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгресс дээр үг хэлэхдээ хана барих ажлыг тусгай графикийн дагуу гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн байна. Кубын Ерөнхийлөгч мөн АНУ-ыг эдийн засгийн хувиа бодсон арга хэмжээ явуулж байна гэж буруутгажээ. Латин Америк Карибын бүс орнуудын багтдаг АЛБА холбоо нь 2004 онд Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес болон Кубын удирдагч Фидель Кастро нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд саяын энэхүү хурал нь 4 дэх жилдээ зохиогдож байгаа юм байна.
Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр