Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ө.Нармандах: Цагдаа мэргэжилээрээ ажиллаагүй байсан бол жүжигчин л болох байсан даа

Булган аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Ө.Нармандахтай ярилцлаа.
Сайн байна уу, Булган аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн үйл ажиллагааны талаар уншигч олондоо хуваалцахгүй юу?
Булган аймгийн хэмжээнд өнгөрсөн 2016 од нийтдээ 265гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32 хэргээр буюу 10.7%-иар буурсан гэх үзүүлэлттэй гарсан. Сумдад бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг судалж үзэхэд Хутаг өндөр, Сайхан, Тэшиг, Могод, Булган сумдад урд оны мөн үеэс 4-22 хэргээр буюу 20%-аас 1.6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч аймгийн хэмжээнд дараах хэд хэдэн төрлийн гэмт хэргүүд буурсан.
Хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 26.3%-р, танхайрах гэмт хэрэг 2.5 дахин, байгаль хамгаалах хэв журамын эсрэг гэмт хэрэг 1.2 дахин, бусдын амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг 50%-р, дээрэмдэх гэмт хэрэг 2 дахин, мал хулгайлах гэмт хэрэг 23%-р, иргэдийн хөгжлийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 92 бүртгэгдэж өнгөрсөн оныхоос 10.6%-р тус тус буурсан гэх үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 2016 онд аймгийн хэмжээнд гэмт хэргийн улмаас нийт 294 иргэн хохирсоноос 29 хүн нас барж 126 хүн гэмтсэн гэсэн үзүүлэлттэй. 2016 оны байдлаар согтуугаар үйлдэгдсэн 64 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны үеэс 35 хэргээр буюу 54.6% буурсан.
Та энэ салбарт хэр олон жил ажиллаж байна вэ?
Миний хувьд цагдаагийн байгууллагад 2002 оноос хойш өдийг хүртэл 15 дах жилдээ ажиллаж байна. Булган аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын ажлыг 2010 оноос өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгэж байна.
Энэ хугацаанд гаргасан таны ололт амжилт?
Мэдээж энэ хугацаанд хийж зохион байгуулсан олон ажил, арга хэмжээ бий. Үүний томоохон хэд хэдэн ажилаас дурдвал Газрын удирдлагаас дэмжиж, аймаг орон нутгаас дэмжсэн. Үр дүнд нь өнөөдөр гэмт хэрэгтэй тэмцэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн хэмжээнд 33 цэгт 86 хяналтын камер байрлуулсан. Та нар харсан байх аймгийн төвийн хяналтын камерыг  оператор цагдаа хянаж байхыг. Бүрэн тоноглогдсон хөдөлгөөнт эргүүлийн 3 автомашинтай болсон. Дээрээс нь хөдөө сумдын төвүүдийг хяналтын камертай болгосон. Булган аймгийн нутгаар дайран өнгөрдөг Орхон сумын Орхон голын гүүр, Хутаг-Өндөр сумын Сэлэнгэ мөрний гүүр, Хялгант тосгоны Сэлэнгийн гүүр, Баян-Агт сумын Хану голуудын гүүрэн гарцуудад байгаль орчины эсрэг гэмт хэрэг, малын хулгайн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэмцэх чиглэлээр хяналтын камеруудыг байрлуулж өгсөн. Мөн архидан согтуурах, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд жил дарааллан буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Таны цаашдын зорилт?
Цагдаагийн байгууллага, түүнээс дэвшүүлсэн зорилт, МУ-д хэрэгжиж буй хууль зүйн шинэчлэлийн хүрээнд, аймгийн хэмжээнд, сүүлийн үед улсын хэмжээнд яригдаж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулах, түүнээс үүдэлтэй гэмт хэрэг зөрчлийг бууруулах ажлыг шинэ шатанд гаргах зорилго зорилтууд бий. Ер нь тэгээд энэ төрлийн гэмт хэрэг нуугдмал байдаг учраас нээн илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга замыг аль болох олонд түгээх л чухал байна.
Цагдаагийн мэргэжил нь тэсвэр хатуужил их шаардсан цаг наргүй ажил. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
Ахлах ангидаа цагдаа болохыг хүссэн хүсэл мөрөөдөл байсан. Тэр үед сургуулийн элсэлт таарч шалгалтаа өгч байлаа. Цагдаа байхын жаргал зовлон гэлтгүй ер нь аль аль албан тушаал, төрөл мэргэжилд байдаг асуудал. Миний хувьд бол цагдаагийн байгууллагад зүтгэж байгаагаараа нэр төрийн хэрэг гэж үздэг.
Цагдаагийн байгууллагаас залуусд хандсан сургалт зохион байгуулагддаг уу?
Монгол улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас соён гэгээрүүлэх сарын ажил зохион байгуулдаг. Үүнд сургалт, сурталчилгаа, спорт уралдаан тэмцээн, урлагийн наадам гэх зэрэг бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийх маань гэхэд л удахгүй эхэлнэ. Булган аймаг дахь гэж онцгойлбол нийгмийн идэвхи, бие бялдар, сэтгэл зүй, ажилд хандах хандлага зэргийг өөрчлөх чиглэлээр Газрын даргын тушаалаар 2017 он гарсанаар хэд хэдэн ажлын хэсэг шинэчлэн бий болсон.   Жишээ нь биеийн тамир спортын ажлын хэсэг, урлагийн ажлын хэсэг, байгууллагын ил тод байдлыг  хангах ажлын хэсэг бусад мэргэжлийн зөвлөлүүдийн ажлын хэсгүүд үйл ажиллагаа явагдаж эхэлсэн.
Цагдаагийн байгууллага дах тулгамдаж буй асуудал?
Хөдөө сумдад ажиллаж байгаа алба хаагчидын ар гэр бүлийг ажлын байраар хангах, тэднийг ажиллах нөхцөл байдлыг дээшлүүлэх. Энэ л их дутмаг хаа хаанаа хэрэгждэггүй юм шиг санагддаг юм. Бусад тусгай хэрэгсэл хувцас хангамж боломж нөөц бололцоогоороо хангагдаад яваад л байна. 
Хэрвээ та цагдаа болоогүй байсан бол?
(инээв) за даа. Урлаг талруугаа өөрийгөө хөгжүүлэх байсан байх даа. Цагдаагийн шалгалтандаа тэнцээгүй бол гялс л урлагийн сургуулийн шалгалтанд өөрийгөө бэлтгэх байсан л гэж боддог шүү дээ.
Таны гэр бүл ажил мэргэжилийг тань хэрхэн хүлээн авдаг вэ?
За би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Том нь хотод төрсөн. Бага нь булганд төрсөн. Ажил мэргэжлийн хувьд цаг наргүй, хоолтой хоолгүй явах үе ч бий. Манай эхнэр мөн адил цагдаа. Шуурхай зарлах түргэн дуудуагдах үед хамт ажилдаа гараад л хамт харина. Энэ үед том охин маань дүүгээ аваад л бие биедээ хань болоод бие даачихсан болохоор асуудалгүй дээ.
Та эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв? Ижил мэргэжилтэй гээд эргэлзсэн удаа бий юу?
Академид сонсогч байхдаа танилцаж байлаа. Би төгсөх курс, манай хүн 2 курс. Урлаг спортоор үйл ажиллагаанд хамт оролцож байхдаа л найрч танилцаж явлаа шүү дээ. Эргэлзээ тал дэр ерөөсөө тийм юм байхгүй. Суух ёстой хүн юм байх даа гээд л суусан даа.
Та залуусд хандаж юу гэж хэлмээр байна.?
Залуучуудад хандаж хэлэхэд шинэ төрлийн гэмт хэрэг бүхий цахим гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодисоос хол байж хэн нэгний үгэнд уруу татагдалгүй өөрийн гэсэн бодолтой хийж бүтээх зорилготой байгаасай.
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр