Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хуурамч Жастин Биберийг баривчилжээ

Өөрийгөө Канадын нэрт дуучин Жастин Бибер хэмээн танилцуулж өсвөр насны хүүхдүүдийг садар самуунд уруу татан, гэмт хэрэг үйлддэг байсан нэгэн Австрали эрийг саяхан баривчилжээ.Австралийн Квинсленд мужийн цагдаа нарын мэдээлж байгаагаар 42 настай уг эр өөрийгөө дуучин Жастин Бибер хэмээн танилцуулж, бага насны хүүхдүүдийг зургаа ирүүлхийг хүсдэг байсан байна. Тэрээр энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ янз бүрийн арга заль хэрэглэж Фейсбук болон Скайп сүлжээгээр дамжуулан бяцхан хүүхдүүдийг хууран мэхэлдэг байсан аж. Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан болон гурван хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
Квинсленд хотын цагдаагийн байцаагч Жон Роуз энэ талаар хэлэхдээ: Жастин Биберийн шүтэн бишрэгч хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд энэ төрлийн хуурамч этгээдүүдээс маш болгоомжтой байж,тэдний гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхааруулсан байна. Цагдаагийн байцаагч түүнчлэн уг этгээд өөр гадаадын улс орнуудын хүүхдүүдийг хууран мэхэлсэн болохыг онцлон тэмдэглэжээ.Хуурамч Жастин Биберийг ирэх 4-р сарын 6-нд шүүхээр оруулах юм байна.
Ж.Тэмүүжин

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр