Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өмнөд Солонгосын Прокурорын газар Ерөнхийлөгч асан Пак Кын Хег энэ сарын 21-нд байцаахаар төлөвлөжээ

Өмнөд Солонгосын Прокурорын газар авлига хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэж байгаа экс Ерөнхийлөгч Пак Кын Хег энэ сарын 21-нд дуудаж байцаахаар тогтжээ. Энэ талаар өнөөдөр Ройтерс агентлаг мэдээлэв.Тус агентлагийн мэдээлснээр түүнийг 3-р сарын 21-нд орон нутгийн цагаар 09:30 цагт байцаах ажээ. Экс Ерөнхийлөгч Пак Кын Хег тойрсон шуугиан өнгөрсөн оны 10-р сараас эхэлсэн бөгөөд түүнийг өөрийн найз Чой Сун Силийг олон жилийн турш төрийн дотоод ажилд хөндлөнгөөс оролцуулж, шийдвэр гаргахад оролцуулдаг байсан болон мөн Өмнөд Солонгосын Самсунг гэх мэт томоохон компаниудад шахалт үзүүлэн олон сая долларын авлига авч найзынхаа хянадаг байсан санд нийлүүлхэд хамтран оролцсон хэмээн буруутгаж байгаа юм байна.
Өмнөд Солонгосын сөрөг хүчин Ерөнхийлөгч асан Пак Кын Хег Чой Сун Силийн авлигын сүлжээнд холбогдсон хэмээн баталж байгаа ажээ. Өнгөрсөн оны 10-р сард Өмнөд Солонгосын Парламент Ерөнхийлөгч Пак Кын Хегийн бүрэн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн бол сая энэ 3-р сарын 10-нд тус улсын Үндсэн Хуулийн Шүүхээс түүний бүрэн эрхийг албан ёсоор хааж, албан тушаалаас нь огцруулжээ. Энэ үүднээсээ тэрээр Прокурорын байгуулалагад дуудагдаж байцаалт өгөх ёстой болж байгаа юм байна.
Ж.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Өвгөн
2017-03-18 08:40:38

Солонгосын прокурорууд шударга, хүчтэй юм. Манайх болохоор дарга нарын нохойд барьдаг мод мууны ноход юм даа

Ажлын байр