Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Монгол эмэгтэйг зодсон гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ

БНХАУ-ын Эрээн хотын боомтын ажилтан монгол эмэгтэйтэй зүй бусаар харилцаж байгаа зургийг энэ сарын 16-ны өдөр фэйсбүүк хэрэглэгч олон нийтэд дэлгэсэн билээ. Тэгвэл, энэ мэдээллийн дагуу Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа гэж өчигдөр Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Хятадын талын өгсөн мэдээллээр, Хөх хотын Гаалийн дарга мэдээллийг шалгах үүрэг өгч, хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ. Мөн монгол эмэгтэйтэй зүй бусаар харилцсан хятадын гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлж, ахлах байцаагч, тасгийн даргад нь давхар хариуцлага тооцсон байна.
Мөн Гадаад харилцааны яамнаас “Сүүлийн үед Эрээн хотын авто замын боомтын орох талд монгол иргэд татвараас зугтах зорилгоор барааг бусдад дайж оруулдаг, наймаа хийдэг үйлдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор хятадын гаалийн байгууллагаас тухайн тохиолдол бүрийг Эрээн хотын Улаанхад дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, хариуцлага тооцуулж байхаа мэдэгдсэн тул манай иргэд хятадын гаалийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг анхааруулж байна” гэж мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2016-09-21 10:54:37

ER NI HUH HOTIIN GAALIIN BAITSAAGCH NAR NI MANAI MONGOLIIN HUMUUST MASH DEERENGUI BAIDLAAR HARTSDAG YUM BN LE GAALIAR GARAH GEED ZUGEER ZOGSOJ BHAD ZANDARCH NOHOI MET L HARTSAH SHINJTEI EVGUI DUU GARGAVAL YACH CH MAGADGUI SHUU ANHAARALDAA AVMAAR DA

Ажлын байр