Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сонгинохайрхан дүүргийн ЕБС төгсөгчдөд зориулсан “Шинэ алхам” ёслолын ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ алхам” арга хэмжээ өнөөдөр АСА циркэд амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Гарамжав, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Л.Оргил болон Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ нар оролцлоо.

Ёслолыг нээж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэйн хэрээр жил бүр олон хүүхэд сургуулиа төгсдөг. Тэр ч утгаараа та бүхний мэргэжил сонголт дүүргийн цаашдын хөгжилд маш чухал нөлөөтэй. Тиймээс хүүхдүүд та нар маань мэргэжлээ сайн бодож, зөв сонгоорой” хэмээн захилаа.

Уламжлал ёсоор өмнөх 3 жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын тест болон мэргэжлээ хэрхэн зөв сонгох, Монгол Улсад ойрын жилүүдэд ямар мэргэжил илүү эрэлттэй байх, тухайн сонгосон мэргэжлийн ажлын байрны хүрэлцээ хэр байх талаар заавар зөвлөмж бүхий “Шинэ алхам 2017” номыг Сонгинохайрхан дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн нийт 24 сургуулийн төгсөх ангийн 230 сурагчид гардуулж, сургууль бүрээс сурлага, урлаг, спорт зэрэг бүхий л зүйлд хамт олноо хошуучилсан шилдэг 24 сурагчийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Харин Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан төгсөгчдөд хандаж “Та нар маань эх орноо нуруун дээрээ үүрч явах хүмүүс шүү” гээд удахгүй болох элсэлтийн ерөнхий шалгалтанд нь амжилт хүслээ.

Сонгинохайрхан дүүргийн “Залуу багш нарын холбоо” ТББ-ын тэргүүн Б.Чойдоржийг БНСУ-ын Дежон хотноо болох “Мэдээлэл технологийг сургалтад хэрхэн ашиглах вэ” сэдэвт сарын сургалтанд хамрагдах эрхийн бичгээр шагналаа. Мөн уг эрхээр дахин нэг багшийг шагнах эрхийг Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Дүүдээд өгсөн юм.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр