Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Монгол улс ирээдүйн инженерүүдийг 8 настайгаас нь бэлтгэнэ

Дүйнхэр Тэргүүн компаний захирал Ган-Од ирээдүйн сайн инженерүүдийг эртнээс бэлтгэхийн тулд Япон улсын туршлагад үндэслэн инновацийн академи байгуулж, хүүхдийг багаас нь сургахаар шийджээ. Тэрээр өөрийн бий болгохоор зорьж буй энэ ажлынхаа талаар ярихдаа :”гурван жилийн өмнө манай компани Японы компаниудтай хамтран өндөр технологийн парк байгуулхаар зорьж ажилласан юм .Японы тал манай компанид хөрөнгө оруулалт хийх асуудал шийдэгдсэн хэдий ч манай компаний хувьд боловсон хүчний томоохон бэрхшээлтэй тулгарсан гэж хэлж болно.
Учир нь Монголын хүүхэд залуучууд дунд сургуульд суралцаж төгсөөд зөвхөн онол заалган,түүнийгээ практикт ашиглаж чаддаггүй нь гол асуудал байсан.Энэ нь цаашдаа сайн мэргэжилтэн төрөн гарахад маш их саад болдог,тиймээс бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд энэхүү инновацийн академийг байгуулхаар шийдсэн юм” гэлээ. Дэлхийн өндөр хөгжилтэй гэгдэх орнуудад энэхүү асуудлыг аль хэдийн шийдсэн байдаг байна.Хамгийн наад захын жишээ гэхэд л Япон улсад ирээдүйн инженерүүдийг цэцэрлэгт байхаас нь бэлддэг аж. Үүний үр дүнд тус оронд зарим хүүхдүүд дунд сургуулийн сурагч байхдаа зохион бүтээгч болж, сургуулиа төгсөхдөө чадварлаг инженер болон төгсч гардаг ажээ.
Өнөөдөр энэхүү систем Япон улсад амжилттай хэрэгжиж байгаа юм байна.Япон улсын энэхүү туршлагыг үндэслэн Дүйнхэр Тэргүүн компаний хамт олон инновацийн академи байгуулхаар сэтгэл шулуудаад байгаа нь үнэхээр бахархалтай.Компаний захирлын ярьснаар ирэх 4-р сарын 10-аас эхний 32 сурагч уг академид суралцаж эхлэх ажээ.Тэдгээр сурагчдад Японоос уригдаж ирсэн мэрэгжилтнүүд болон Монгол багш нар хичээл заах юм байна.
Ж.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр