Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БНХАУ өөрийнх нь иргэн Франц улсад алагдсан явдалд эсэргүүцлээ илэрхийлэв

БНХАУ-ын Гадаад Хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа-Чуньин тус улсын иргэн Франц улсад цагдаа нарт буудуулж амиа алдсан явдалд эсэргүүцлээ илэрхийлжээ. Францын Parisien сонинд Ази царайтай нэгэн эр хэрүүлийн улмаас Францын цагдаа нар руу хутга барин дайрч, буудуулсан тухай мэдээлсэн бөгөөд Францын цагдаагийн газрын мэдээлснээр хууль сахиулагч хутга барин дайрсан этгээдийг цагдаагийн ажилтан өөрийгөө хамгаалах үүднээс цээжин тус газар руу нь буудан, уг этгээд газар дээрээ нас баржээ. Амиа алдсан этгээд нь Хятад улсын иргэн байсан байна.
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин хэвлэлийн бага хурал дээр Францын нийслэл Парис хотод Хятадын иргэн буудуулж нас барсныг баталсан бөгөөд болсон үйл явдлыг нарийвчлан шалгахыг өөрийн улсын ЭСЯ-даа даалгаад,Францын талд албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлжээ. Түүнчлэн Хуа Чуньин Францын талд хандаж, тус улсад байгаа Хятад улсын иргэдийн эрх ашгийг хамгаалхыг шаардсан байна.Францын Франс Пресс агентлагийн мэдээлснээр тус улсын нийслэл Парис хотод ази царайтай эрэгтэй хүн цагдаа нарт алагдсаны дараа гудамжинд эсэргүүцлийн жагсаал цуглаан хүчтэй өрнөж, түүнээс үүдэн 35 хүн баривчлагдан, цагдаагийн 3 ажилтан шархджээ. Мөн энэ үеэр шатаах бөмбөгний улмаас цагдаагийн машин шатсан байна.
Ж.Тэмүүлэн 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

zochin
2017-04-05 16:21:35

ГОМО МӨНХӨӨГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ

Зочин
2017-04-01 14:10:42

Ийм явдал монголд болсон бол цэрэг орж ирнэ. 1978 онд Веатнамчууд хятад ажилчдыг хөөснөөс болж Хятадын цэрэг орж дайн болсон, үүнээс улбаалж 1979 оноос Монголчууд армиа өргөтгөсөн юм.

Ажлын байр