Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Энэ жилийн "оюутан цэрэг" хөтөлбөрт 1000 оюутан хамрагдана

Засгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” хөтөлбөр гурван жил амжилттай хэрэгжүүлж байна. Энэ угацаанд 2390 оюутан хамрагдаад байгаа бол энэ жил 1000 оюутан байхаар Батлан хамгаалах сайдын тушаал гарчээ. Харин Дархан-Уул аймгаас 35 оюутан хамрагдахаар болоод байна.

Дархан-Уул, Орхон аймгийн их дээд сургуулийн 100 оюутан энэ сарын 1-нээс ирэх зургадугаар сарын 1 хүртэл “Дархан Өргөө” сургуульд цэргийн онолын хичээлийг эхлээд судлах аж.

Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтаа ирэх зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ны хооронд Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хийх юм байна.

Хөтөлбөр хэрэгжснээр цэргийн насны залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл хангагдаж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж буйгаараа ач холбогдолтой. Мөн оюутан залуус эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдартай, сэтгэл зүйн бэлтгэлтэй хувь хүн болон төлөвшдөг байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр