Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ГССҮТ нурууны гэмтэл засах шинэ технологи нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  Хүзүү нуруу нугасны Гэмтэл согогын тасаг энэ оны гуравдугаар сараас эхлэн нурууны гэмтэл засах шинэ технологи ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлж байна. Өмнө нь энэ төрлийн хагалгааг том хүрцээр  буюу их хэмжээний зүсэлт хийн эд эсийг гэмтээх эрсдэлтэйгээр хийдэг  байсан бол одоо энэхүү шинэ арга нэвтрүүлснээр өвчтөнд хөнөөл багатай, арьсны гаднаас нурууны хугарлыг бэхлэх дэлхийн түвшинд хүрсэн дэвшилтэт аргыг  аргыг хэрэглэж эхэллээ. Энэхүү хагалгааг хийхэд ГССҮТ-өөс  2-3 эмчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулан сургасан байна.

Шинэ технологи нэвтрүүлснээр урд нь өвчтөн удаан хугацаанд хэвтэж, зовиур ихтэй байсан бол одоо өвчтөнд өвдөлт багатай, мэс заслын дараа хурдан тэнхрэх, шууд босч явах боломжтойгоос гадна  мэс заслын шарх, халдварын эрсдэл бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг эерэг сайн талууд бий болж байгаа юм. Ер нь дэлхий даяар энэхүү аргыг өргөн нэвтрүүлж байгаа бөгөөд ГССҮТөвийн нуруу нугасны мэс заслын тасгийн эмч нар ийнхүү дэлхийн түвшинд эн зэрэгцэн ажиллах боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр