Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

7 vs 7 тулааны билетийг гэртээ хүргүүлэх боломжтой

 

Монголын тулааны шилдэг тамирчидын холбоо нь Японы холимог тулааны DEEP холбоотой хамтран “MGL-1 fighting championship” 7 vs 7 тулааныг 9 сарын 24-нд Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулахаар болсон билээ.

Монголын шилдэг 7 тулаанч Японы шилдэг 7 тулаанчтай халз тулалдах энэхүү тэмцээнд Монголын өндөр чансаатай тамирчид болох Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр болон саяхан Дэлхийн тулааны их наадмын жюү жицүгийн fighting төрөлд алтан медаль, newaza төрөлд хүрэл медаль хүртсэн бүсгүй болох М.Баярмаа нар тулалдах юм байна.

Тэмцээны тасалбарыг Монгол бөхийн өргөөний билетийн касс болон www.easyticket.mn –ээр онлайн захиалга хийх болон эсвэл гэртээ хүргүүлэх боломжтой .

Та бүхэн Монгол тамирчидаа уухайлан дэмжиж урам нэмэхийг хүсэж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр