Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа дахин 5 хоног үргэлжилнэ

Орон даяар эхэлсэн Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажил 04 сарын 09-нд албан ёсоор дууссан боловч аймгийн төвийн 474 айл өрх судалгаанд хамрагдаж амжаагүй байгаа тул 5 хоног сунган ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 8693 өрх судалгаанд хамрагдах байснаас 8192 өрх хамрагдаж судалгааны явц 94,2%-тай буюу одоогийн байдлаар Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газраас 3000 өрхийн судалгааг программд оруулаад байгаа юм. 14 суманд судалгааны үр дүн 100% буюу бүгд хамрагдсан байна. Судалгаанд хамрагдаагүй айл өрхийг авч үзвэл хаягийн давхардалтай, бүртгэлтэй хаяг дээрээ байдгүй, өдрийн цагаар ихэнх айл эзэнгүй, зарим иргэний бичиг баримт дутуу байгаа зэргээс шалтгаалсан байна. Мөн 24 айл уг судалгаанаас өөрийн хүсэлтээр татгалзсан байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2017-04-15 12:45:38

хагралдуулж байх шиг

зочин
2017-04-15 12:42:54

Хувийн хэвшилд ажилладаг хүн бол ярих юм биш цалин бага бүр хэдэн сараар өгөхгүй луу унжана . Монголын төр хэдэн барилгын ченжүүд, банкирууд, мөнгө хүүлэгч нартаа үгсэн хувилдаж ард иргэдээ өрийн сүлжээнд бүрэн утгаар нь оруулж ард иргэдээ дотор нь

зочин
2017-04-15 12:28:01

гэр бүлээ тэжээж байна шүү дээ . Ард иргэдээ

зочин
2017-04-15 12:26:22

Нэг бол ард иргэдээ басамжлан доромжилж байгаа нь илт гэлтэй . Тэгээд нээх гавьяа байгуулсан юм шиг сайхархаж ярих нь үнэхээр ой гутам . өнөдөр жирийн Үйлчилэгч, асрагч, Харуул манаач нарын цалин 340,000, 240,000, төгрөг үүнээс гарт нь 270,000, 186,000,

Зочин
2017-04-15 12:17:35

Бас болоогүй Монгол улсын Үндэсний стастик мэдээгээр Монгол улсын дундаж цалин 942500 гэж унгас алдахчих тэр бүр инээд хүрчлээ.Энэ төрд гарсан мулгуйнууд тоондоо муу юм үү

зочин
2017-04-15 12:12:10

Үнэхээр үхэвч Үхэр санаагаа Засаг төр тавихгүй бололтоо ёстой л Үхэр шиг зөрүүд Үхэрүүд юм даа

зочин
2017-04-15 12:09:25

За тэгээд Засгийн газар бүр бодлогоороо бүр муу ёр юм шиг хэдий цаасан дээр буугаагүй ч цаад санаагаар Монгол улсын иргэд хүн 40- өөс дээш насны иргэнийг ажилд авахыг хатуу хориглоно гэсэн байх юм. Тэгсэн хэрнээ Тэтгэврийн насыг шат дараатайгаар нэмж байх

зочин
2017-04-15 12:02:15

сая нэг бас болоогүй ээ дарга нарт бас бэлэн мөнгө атгуулж байж сая ажилд тэнцэнэ шүү дээ

зочин
2017-04-15 11:59:31

монголын засаг өрхийн амьжиргаа гэж ярих юм .Гэнэт нойрноосоо сэрсэн гэлтэй монголд Дундаж давхраг гэж байхгүй шүү дээ. Нийгэм нь баян ядуу гээд хуваагдсан.Өнөөдөр бодит байдал Дөнгөж их сургууль төгссөн хүн заавал 2-3 жилийн ажлын туршлагатай байж ажилд

Ажлын байр