Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нэр дэвшигч оффшор бүсэд данстай бол хөрөнгөө зургаан сарын дотор эгүүлэн татна

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны  хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төсөлд хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй юм. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны зэрэг байгууллагуудаас жил бүр мөнгө угаах, хууль бусаар олсон хөрөнгөө нуух боломжийг бүрдүүлсэн улс орнуудын жагсаалтыг гаргадаг. 2015 онд Сингапур, Хонгконг зэрэг 42 орныг нэрлэсэн байна. Засгийн газар өөрсдийн болон олон улсын байгууллагын судалгаанд тулгуурлан оффшор бүсийг тогтоохоор хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төрийн албанд орохоор нэр дэвшигч нь оффшор бүсэд данстай бол түүнийгээ зургаан сарын дотор эгүүлэн татахаар тусгажээ.

Хэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр