Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нийслэлийн автозамын засвар үйлчилгээнд 37.5 тэрбум төгрөг зарцуулна

 

Улаанбаатар хот энэ онд 660 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааны зардалд тусгасан байна. Энэ хүрээнд хэд, хэдэн ажлыг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал “Эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газарт өргөн бариад байгаа юм.

Мөн нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж 3000 орчим ажлын байранд иргэдийг зуучилжээ.

Түүнчлэн нийслэлийн удирдлагууд иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд нэгдсэн камерын системд шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Харин Улаанбаатар хотын автозамын хувьд анх удаа мастер төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд энэ хүрээнд автозамын засвар тэмдэглэгээ, нөхөөс, шинэ зам тавих ажлыг өрнүүлэх аж. Дээрх ажилд 37.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Цаашид хотын удирдлагууд нийтийн тээврийн салбарт бүх төлбөрийн хэрэгслээр автобусанд зорчих боломжийг олгохоос гадна орон нутгаас ирсэн иргэдэд зориулсан нэг удаагийн карт гаргах талаар судалж байгааг албаныхан хэллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр