Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хонины нэхийний үнэ өсч 3000 төгрөг болжээ

Хонины нэхийний үнэ өсөж “Эмээлт” зах дээр өлөнтэйгээ 3000 төгрөгийн үнэтэй болжээ. Харин ямааны арьс 2500 төгрөг юм байна. Нэг хэсэг 500 төгрөг хүртлээ үнэ нь унаад байсан хонины нэхий ийн өссөн шалтгаан нь намар хонины муу үс нь унаад нэхийний чанар сайжирдагтай холбоотой аж. Нөгөөтэйгүүр Хятад ченжүүд өмнөхөөс их арьс шир, нэхий худалдаж авч байгаатай холбоотой юм байна.

Дашрамд, Засгийн газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг ирэх сараас эхлэн мөрдөхгүй байхаар шийдсэн. Ингэснээр арьс шир, нэхийний үнэ өснө гэсэн хүлээлт зах зээл дээр үүсэээд байсан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр