Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Турк улсын элчин сайд Мурат Карагез Монголд терроризмийн аюул нүүрлэж болзошгүй гэж анхааруулав

   Турк улсаас Монгол улсад сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Мурат Карагез өнөөдөр Монголд дэлхийн олон оронд алан хядах үйл ажиллагаа явуулдаг Туркийн сөрөг хүчний удирдагч Фетхуллах Гюленийн террорист байгууллагын салбар оршиж байж болзошгүй хэмээн албан ёсоор анхаарууллаа. Ноён Элчин Сайд энэ талаар хэлэхдээ Гюлений байгууллага гэдэг нь дэлхийн ямар ч улс оронд үйл ажиллагаа явуулж чадах, маш аюултай алан хядах бүлэглэл юм гээд тиймээс бид албан ёсоор Монгол улсад өнгөрсөн 7-р сарын 15-нд манай улсад гарсан төрийн эргэлт шиг тийм зүйл бүү тохиолдоосой гэж хүсч байна гэжээ. Тус байгууллагын жинхэнэ нэрийг Хизмет гэдэг бөгөөд түүнийг Туркийн зохиолч Фетхуллах Гюлен гэгч хүн үндэслэсэн юм байна. Гюлений байгууллага нь дэлхийн 140 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд исламын шашны 1400 сургуулийг хянадаг ажээ. Английн The Economist сэтгүүлд тус байгууллагын талаар “дэлхий дахинд исламын шашны шинэ дэг журмыг тогтоох зорилготой алан хядах экстремист бүлэглэл” гэж бичсэн байна.  
Жиргээ.мн 
Ж.Бат

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Ганаа
2016-09-21 13:16:20

Чи битгий худлаа ярил даа. Энэ чинь Чингис хааны Монгол орон штээ

Ажлын байр