Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа дуусаагүй учраас нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ

  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сүүлийн хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо. Хоёр том сөрөг хүчин МАН, АН нэр дэвшигчээ хэдийн тодруулчихсан. 
 
Харин МАХН-ынхан бага чуулганаараа намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн боловч хууль хяналтын байгууллагаас түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй учраас нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. 
 
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 78-р зүйлийн 78.3 дахь хэсэгт "Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно" гэж заасан бөгөөд хүсэлтэд хавсаргасан нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж шүүх үзэж, Н.Энхбаярыг хугацаанаас өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.
 
СЕХ-ноос Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзвал түүний оронд нэр дэвших дараагийн хүнийг сонгох хэрэгтэй болох бөгөөд хуулийн хугацаа тавдугаар сарын 14-нөөс өмнө шийдвэрлэх шаардлагатай юм. Тус намаас нэр дэвшүүлэхээр хэдийн яриад эхэлсэн "ХҮН"-ын дарга асан С.Ганбаатарын нэр түлхүү яригдах болсон байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

би л байна ш дээ
2017-05-10 20:07:40

ард түмэн минь ээ? нохой нь нохой л доо монгол нохойгоо бодохоос доо

Ажлын байр