Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Улаанбаатар хотод өдөртөө 10-12 градус дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун   хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, өмнөд хэсгээр 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр