Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ФОТО: Эрчим хүчний салбарын 56 үйлдвэр, компаний 250 инженер ЧУУЛЖ байна

Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн - 2017” зөвөлгөөн энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

 

Тус зөвлөгөөний нээлт өнөөдөр "Чингисийн өргөө цогцолбор"-т эхэллээ.

Арга хэмжээнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох бусад албаны хүмүүс болон эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн нийт 56 үйлдвэр, компаний 250 орчим инженер техникийн ажилтнууд төлөөлөл болж оролцож байна.

"Арван мянга гаруй инженер техникийн ажилчдыг төлөөлсөн 250 гаруй инженер, техникчид зөвлөлдөж байна"

Энэ үеэр ЭХ-ний дэд сайд Т.Гантулга хэлсэн үгэндээ “Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажлын нэг нь өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа юм. Арван мянга гаруй инженер техникийн ажилчдыг төлөөлсөн 250 гаруй инженер, техникчид өнөөдрийн зөвлөгөөнд оролцож байна. Зөвлөгөөнөөр салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх арга замын талаар ярилцаж байна. Мөн энэ үеэр салбарын техникийн шинэчлэл хийгээд технологийн шинэчлэл хийх талаар зөвлөмжүүд гарна.

Эрчим хүчний салбарын хувьд үйл ажиллагааны болон технологийн нарийн горимтой байдаг. Бид иргэдэд эрчим хүчийг найдвартай, тасралтгүй хангах үүрэгтэй хагас цэргийн зохион байгууллалттай ажилладаг." гэлээ.

"Улсын хэмжээнд зургаан цахилгаан станцыг өргөтгөнө"

ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох “Монгол улс эрчим хүчний салбарт шийдвэрлэх нэн тэргүүний асуудлын нэг нь  суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэх юм. Энэ ажлын хүрээнд зургаан жилийн хугацаанд есөн эх үүсвэрийг барьж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ ажлын эхлэл болох өргөтгөлийн ажил 2017 оноос эхлээд хийгдэж байна.

Мөн баруун, зүүн, өмнөд бүс болох нийт 11 аймгийг 4 эх үүсвэрээр холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамыг 6 жилийн хугацаанд дуусгах төслийн ажлыг хэрэгжүүлэхээр болсон.

Үүнээс гадна төвийн бүс буюу III цахилгаан станцыг 250мвт-аар өргөтгөнө.  Баруун бус буюу Ховд гол, Эрдэнэбүрэн сумын ойролцоо 60мвт-ын Усан цахилгаан станц, Хөшөөтийн нүүрсний уурхайг ашиглан 60мвт-ын Усан цахилгаан станцыг тус тус ашиглалтад оруулахаас гадна нар, салхины эрчим хүчний эх үүсвэрээр хангаж, зүүн бүс буюу Дорнодын дулааны цахилгаан станцыг өргөтгөл, Таван толгойн дулааны цахилгаан станцыг 250мвт-ын шинэ станц барина." хэмээв.

“Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн - 2017” зөвөлгөөний үеэр салбарын амин судас болсон мэргэжилтнүүд "Монгол Улсын эрчим хүчний системийн өнөөгийн төлөв байдал, хэрэглээ, системийн горим ажиллагаа, аюулгүй байдал, салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, төр, хувийн хэвшлийн үйлдвэр компаниудад тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг зөв зохистой шийдвэрлэх тухайд санал бодлоо солилцож, бодлого зорилтоо тодорхойлох юм.

 

 
 
 
 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр