Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг өнөөдөр бүртгэж дуусна

2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд зургаан настай 32623 хүүхэд элсэн суралцана. Бүртгэлийг улсын хэмжээнд эхлүүлээд байгаа бөгөөд өнөөдөр дуусна. Бүртгэлд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд мэндэлсэн бүх хүүхдийг хамруулж, харьяа сургуульд нь элсүүлж байна.

Таван настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэх боломжгүй гэдгийг эцэг, эхчүүдэд анхааруулж байгаа юм. Мөн хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна.

Элсэгчдийг бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ.

- Хүүхдийн төрсний гэрчилгээ,
- Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар,
- 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг,
- Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Ингэхдээ эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр