Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хүүхдийн баяраар 21 эмэгтэй бүрэн нүцгэлж жагсаал хийнэ гэв үү

Зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 21 эмэгтэй бүрэн нүцгэлж жагсаал хийх болсон талаар Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооны гишүүд өнөөдөр мэдээллээ.

2017 оны Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэлэн оффшорчдын эсрэг жагссан юм.

Тухайн үед тэд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид албан шаардлага хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл хариу аваагүй байгаа тул энэ сарын 31-ний дотор өгөхгүй бол зургаадугаар сарын 1-ний өдөр бүрэн нүцгэлэн жагсаал хийхээ мэдэгдэв.

 

Тус холбооны тэргүүн Ч.Алтанзагас:

"Бид Ц.Нямдорж даргад төр иргэнийхээ хууль зүйн баталгааг хангаж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр  албан бичиг хүргүүлсэн.

Бид 27 жил урагшлах биш ухарчихлаа. Ээжүүд тайван сууж чадахгүй байна. Гадныхны гар хөл болж, шударга бусаар иргэдээ мэхэлж, хохироож байгаа төрд суусан тэдэнтэй хатуу тэмцэнэ.

Ц.Нямдорж дарга 27 жил хууль зүйн салбарын бүх албан тушаалыг хашсан хүн. Өнөөдөр хуулийн байгууллагууд бүгд авлигад идэгдчихсэн байхад юу хийж байсан бэ? Энэ хүн үнэхээр Хятадын тагнуул мөн үү? иргэддээ хэлж өгөөч гэсэн шаардлагыг тавьж байна" гэлээ.

Жагсаалд 21 эмэгтэй нэгдэхээр болсон бөгөөд тэд эцсийн шийдвэрээ гаргаж энэ сонголтыг хийсэн талаар нэмж хэллээ.

"Бид Ардчилсан нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Бид юунаас ч айхгүй байна” гэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

zochin
2017-05-25 13:06:33

Яагаад заавал нүцгэн гэж вэ? үүний оронд олон хүн нэгдүүлж цуглаан хийвэл яасан юм бэ? Гэхдээ нүцгэн биш хувцастайгаа.

Zochin
2017-05-25 12:32:58

6-n SARIIN 1 BAIDAG YI YAJ BGAA YUM BOLDOO.Ternees tur zasag icheeseidee.Uur tsag hugatsaag songoosoodoi

zochin
2017-05-25 10:05:43

Harin tiim zaawal 6 sariin 1 gej yaaj bgaan bol huuhduudiig ailgachih viidee

Зочин
2017-05-25 06:19:45

Хэдэн тарган эмэгтэй харж баярлах юм байна даа

зочин
2017-05-24 23:10:15

заавал яагаад 6сарын 1 гэж өөр өдөр жагсаал хийж болохгүй юу. Хөөрхөн хүүхдүүдийн баярыг харлуулах хэрэгүүү

Зочин
2017-05-24 19:41:15

Энэ загасаа больсон нь дээрээ.өөрөө эхлээд шударга байж сур.

Zochin
2017-05-24 18:24:55

Huuhduudee hundel . Bayariig n buu harluul. Tomchuudiin bohir heruuliig ted oilgohgyi.ta nariin temtsel zuv ch udur chin bish bn

Зочин
2017-05-24 18:13:24

bayraar bolhgui bh busguichuudee

Зочин
2017-05-24 17:50:36

Зүйтэй Үзэх юм олддоггүй юм Нүцгэн авгай нарыг харах юм байна Бөхчүүд харснаас хол дээр Бөхчүүд чинь бандаажаа тайлах биш

zochin
2017-05-24 14:40:50

Zaaval bayraar baidag ni yamar uchirtai yum

Ажлын байр