Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Газрын наймаачдад төр төмөр нүүрээ харуулж эхэллээ

  Монгол төрийн бодлого шийдвэрийг үл тоодог, хууль зөрчин газар эзэмшдэг, эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашигладаггүй даварсан баячуудын үнэн төрхийг илчилсэн хоёр ч үйл явдал өчигдөр БОАЖЯ-нд болов. 
 
Тодруулбал, төрийн бодлого шийдвэрийг үл тоож өөрийн эрх ашгаа хамгаалуулахын тулд удирддаг сургуулийнхаа оюутнуудыг жагсаан эсэргүүцэл илэрхийлсэн “Энигма” компанийн бусармаг үйлдэл, цаашлаад Дархан цаазат газар аялалын зориулалтаар газар авсан атлаа газар ухан барилга барихаар санаархаж байсан “Аялж уул” компанийн асуудал өчигдрийн дуулиан тарьсан сэдэв байсан юм. Эдгээр нь хоёулаа газрын маргаантай холбоотой.
 
Тэр тусмаа Дархан цаазат газарт газар эзэмшчихээд хууль бусаар өөр үйл ажиллагаа эрхэлж буй олон олон аж ахуйн нэгж, танил талтай иргэдийн тод томруун дүр төрхийг энэ хоёр асуудал илчилж өглөө. 
 
Оюутнууд жагсаасан “Энигма” компанийн зорилго юу байв 
 
Байгаль орчин аялал жуулчлалын яам өчигдөр Соёмбот ууланд газар эзэмшиж, ухаж эхэлсэн иргэний талаар мэдээлэл хийхээр сэтгүүлчдийг цуглуулах үед гадна нь МҮИС-ийн оюутнууд уриа лоозон болсоор угтсан юм. Ямар шалтгаанаар тэд цугласныг тодруулахад нэг ч оюутан жагсч буй шалтгаанаа хэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, сургуулийн захиргаа жагс гэсэн учраас энд ирсэн хэмээн ярьж байлаа. Тэгвэл эдгээр оюутнуудын эсэргүүцэл өөрсдийнх нь эрх ашгийн төлөө биш сургуулийн захирлынх нь компанитай холбоотой юмсанж. Тэр тусмаа Богд хан уулын Зайсангийн аманд 500 автомашины зогсоол барих шийдвэр гаргасан Засгийн газрын болон салбар яамны сайдын шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийжээ.
 
Үйл явдлыг эргэн сануулвал, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нийслэлийн иргэдийн хамгийн их амарч зугаалдаг, Богд уулын аманд нийтийн бие засах газар, амарч суух сандал, кофе шоп бүхий 500 автомашины зогсоол барих шийдвэрийг гаргасан. Жилийн дөрвөн улиралд дунджаар 10 гаруй мянган иргэд аялах зорилгоор Богд уулыг зорьдог учраас тэдгээр иргэдийн эрх ашгийн төлөө гаргасан шийдвэр нь олны талархлыг хүлээгээд байлаа.
 
 
Нийтийн бие засах газаргүйгээс хаа таарсан газраа бие засч, хогоо хаяж байгаагаас Богд уул орчмын дархан цаазат газрын ой мод бохирддог, мөн автомашинаа зам дагуу тавьж уул өөдөө алхдаг учраас Зайсан орчмын машины түгжрэл иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан юм. Тиймдээ ч төрийн шийдвэр гарч, аялал жуулчлалын бүсийг тохижуулах шийдвэрт хүрсэн нь эдгээр оюутнуудыг эсэргүүцэл зарлах шалтгаан болжээ. Нэгдсэн зогсоол барихын тулд тус бүсэд 42 га газар эзэмшдэг “Энигма” компанийн эзэмшлийн газраас гурван га газрыг төрийн эзэмшилд авах шийдвэрийг Д.Оюунхорол сайд гаргажээ. 
 
Гэтэл “Энигма”-ийн удирдлага яаран сандран тус газраа сургуулийн барилга барьж, мод суулгаж эхэлжээ. Улмаар шийдвэр гарсны дараа энэ бүхнийг эхлүүлчихсэн атлаа бидний сургууль барих газрыг Д.Оюунхорол сайд хүчээр булааж авлаа хэмээн шоудаж, учраа ойлгохгүй оюутнуудыг улс төрийн зорилгоор ашиглаж эхэлсэн нь энэ юм байна. Энэхүү тэмцлээс үүдэн “Энигма” гэж ямар компани болох, энд оюутнууд ямар хамаатайг ухаж үзэв. Тэгвэл “Энигма” гэх компани нь Солонгосын хөрөнгө оруулалттай бөгөөд аялал жуулчлал, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.
 
Монгол талын захирлаар Л.Мөнхбат гэгч ажилладаг бөгөөд дээрх дархан цаазат газарт үйл ажиллагаа явуулж буй “Чингисийн хүрээ” жуулчны бааз, МҮИС түүний эзэмшлийнх юм байна. Тиймээс өөрийнх нь жуулчны баазын эрх ашиг хөндөгдсөн учраас сургуульд нь төлбөр төлөн суралцаж буй түмний үрсийг хүчээр шахуу жагсаан төрийн шийдвэрийн эсрэг том толгой гаргасан нь тэр аж.
 
“Энигма” үнэхээр энэ газарт сургууль барих гээгүй нь өнгөрсөн хугацаанд “Чингисийн хүрээ” гэх амралтын газар ажиллуулж байснаас харагдаж буй юм. Бие засах газар байхгүй, хэдхэн шавар гэр барьчихсан энэ газраа сургууль барихаар хадгалж байсан хэмээн улайрч буйн инээдэмтэй. Төрийн шийдвэрийг үл тоож, хоёр гэрлийн шонгийн мод хатгасны төлөө жагсаал цуглаан хийж буй энэхүү компанийн үйл ажиллагаанд БОАЖ-ын яамнаас шалгалт хийхэд маш олон зөрчил илэрсэн нь нотлогдсон юм. 
 
Тодруулбал, сүүлийн хоёр жил газар ашигласны төлбөрөө төлөөгүй байсан аж. Хуулиараа улсын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий этгээд нэг жилд 1 га газарт 13.2 сая төгрөгийн төлбөр төлөх ёстой аж. Ингэж тооцвол “Энигма” ХХК-ийнхан тэрбум гаруй төгрөгийн өр төлбөртэй гэсэн үг. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Ч.Галын хэлж буйгаар барилгын зураг төсөв юу ч батлуулаагүй атлаа гадны хөрөнгө оруулалтаар сургууль барина хэмээн барилгын шав тавьсан, мөн газар ашигласны төлбөрөө төлөөгүй зэрэг ноцтой асуудал гаргажээ.
 
Нийслэлийн удирдлагууд энэ ажлыг наадмаас өмнө дуусгахаар төлөвлөж, төсөв мөнгийг нь хүртэл шийдчихээд байсан аж. Гэтэл хоёр шонгийн мод хатгах газрыг төр эзэмшилдээ авснаас үүдэн энэ ажил зогсоход хүрээд байгаа юм. Гэхдээ нийтийн эрх ашгийн төлөө хийж буй энэ ажлаа үргэлжлүүлээсэй гэсэн нийгмийн хүлээлт талаар өнгөрөхгүй гэж найдъя. Төр төмөр нүүрээ харуулж, 42 га газрынх нь асуудлыг хөндөхөд ч буруудах юун. 
 
Н.Батцэрэгт хариуцлага тооцъё 
 
Хоёрдугаар дуулиан дагуулсан асуудал бол БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэгтэй холбоотой. Тодруулбал, бидний нэрлэж заншсан “Умаа хум” толгой буюу өдгөө монгол төрийн Соёмбыг тэргүүнд нь залсан тусгай хамгаалалттай уулыг мягмар гарагаас эхлэн ухаж эхэлсэн зураг сошиал ертөнцөд тарж эхэлсэн билээ. Энэхүү газрыг эзэмшиж буй иргэн газар эзэмших зөвшөөрөлтэй хэмээн мэдэгдэж, төрийн тавьсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байсан нь олон нийтэд ил болсон.
 
Тэгвэл энэхүү газрыг эзэмших зөвшөөрлийг иргэн И.Төгсжаргал Н.Батцэрэгийг сайд байх үед авчээ. Аялал жуулчлалын зориулалтаар авсан уг газраа “Аялж уул” гэх компанид шилжүүлсэн нь тогтоогдсон юм. Тэгвэл энэ асуудлыг өчигдөр эцэслэн шийдэж чадав. 
...Тэр болгонд төрийн нүд чих ийм соргог ажиллаасай хэмээн хүсэх байна. Хүүхдийн парк байгуулна гэсэн газраа зочид буудал барьчихдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих газраа өөрийн эзэмшлийн оффис барьчихдаг, аялал жуулчлалын зориулалтаар авсан газарт 10 давхар барилга сүндэрлэдэг жишиг эртнээс амь бөхтэй оршсоор буй. Барилга баригдаад эхэлсэн хойно, эсвэл барьсан хойно нь бид дуугарч эхэлдэг ч нэгэнт оройтсон байх нь олонтай. Нэгэнт барилга баригдсан учраас торгууль төлүүлээд өнгөрдөг нь газрын наймаачдыг өөгшүүлсэн үйлдэл болж байсныг нуух юун... 
Н.Батцэрэг гэгч сайд байхдаа Соёмбот уулыг тойруулан таван иргэнд аялал жуулчлалын зориултаар газар олгосон байсныг Д.Оюунхорол сайд цуцалсан юм. Газар ухаж эхэлсэн иргэд ч буруугаа хүлээж, нөхөн сэргээлтийг даруй хийхээ мэдэгджээ. Төр ингэж л ажиллах учиртай. Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар 2000 аж ахуйн нэгж иргэн газар эзэмшиж буйгаас хэчнээн нь энэ мэтээр зориулалтын бусаар ашиглаж буйг хэлэх аргагүй.
 
Салбарын сайд энэ талаар анхаарал хандуулж, бодит үнэнийг баримттай дэлгэж байгаа нь сайн хэрэг юм. Зайсан уулаа ухаж барилга барьчихсан бид төрт ёсны түүхэн өв соёлыг тээсэн Соёмботой уулаа л ухах дутаж гэнэ. Эрх мэдлээ хэтрүүлэн уул ухах зөвшөөрөл олгосон Н.Батцэрэг гэгчийг олж хариуцлага тооцоход ч гэмгүй биз. Газрын дуулиантай асуудал цаашдаа ч олон гарах нь тодорхой. 
 
Тэр болгонд төрийн нүд чих ийм соргог ажиллаасай хэмээн хүсэх байна. Хүүхдийн парк байгуулна гэсэн газраа зочид буудал барьчихдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих газраа өөрийн эзэмшлийн оффис барьчихдаг, аялал жуулчлалын зориулалтаар авсан газарт 10 давхар барилга сүндэрлэдэг жишиг эртнээс амь бөхтэй оршсоор буй. Барилга баригдаад эхэлсэн хойно, эсвэл барьсан хойно нь бид дуугарч эхэлдэг ч нэгэнт оройтсон байх нь олонтай. Нэгэнт барилга баригдсан учраас торгууль төлүүлээд өнгөрдөг нь газрын наймаачдыг өөгшүүлсэн үйлдэл болж байсныг нуух юун. Тиймээс газрын наймааны эсрэг тууштай тэмцэж, иргэдийн тавьсан шаардлагыг газар дээр нь шийдвэрлэж чадаж буй Д.Оюунхорол сайдад талархахаас өөр яалтай.
 
Б.Тулга 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

энх60лд
2017-12-04 23:06:55

Төр бол мие. Газрын наамаачин төр болцоон. Дургүй тал тохио татаагүй авилгал өгөөгүй нэгнээ дээрэмдээд зарна энийг монгол бизнес гэнэ

Зочин
2017-05-26 10:34:27

Хэвлэл мэдээлэлийнхнийг бүгдийг нь өөрсдийн гар хөл болгож эрх мэдлээ урвуулан ашиглаж байна Оюунхорол сайд

Б.Тулгад хандав
2017-05-26 10:33:08

сэтгүүлч ээ та нийтлэл бичиж болно хэт их туйлширж олныг дагаж болохгүй Яг үнэндээ соёмботой уулын газрын эрхийг Д.Оюунхорол өөрөө өгсөн тэгснээ гэнэт эргээд хурааж авах гэж байна далимаар нь Энигма гаас 3га газрыг дээрэмдэж байна

Ажлын байр