Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Хорчин” Л.Цогзолмаа БСШУ-ны сайд болохоор мөрөөдөж сууна уу

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН65 суудал авч улмаар хамгийн богинохон хугацаанд Засгийн газраа бүрдүүлж дууссан. Энэ тухайгаа Ерөнхий сайд хийгээд намын удирдлагууд том амжилт хэмээн дүгнэж улмаар ажилдаа яаравчлан орсон. Гэвч сөрөг хүчин хийгээд МАН-ын зарим гишүүн энэ Засгийн газар удаан оршин тогтнохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэд хэдэн сайдыг "шүд сугалах” аргаар зайлуулна гэж байлаа. Тэгвэл энэ нь биелэлээ олов. Тодруулбал, энэ долоо хоногт улс төрд төдийгүй нийгэмд хамгийн том сенсаци тарьсан сэдэв нь БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцоруулсан явдал байлаа. Хэдийгээр эрх баригчид БСШУС-ын сайдыг хариуцлага алдсан. Энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй сурагчдын улсын шалгалтын тест задарсан. 29 болон 119 дүгээр тусгай сургуульд үүссэн нөхцөл байдал зэрэг нь түүнийг огцоруулахад хүргэсэн гэж буй ч сөрөг хүчин хийгээд олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй.
 
Мөн үүнтэй зэрэгцээд дараагийн сайд хэн бэ гэсэн асуудал олны анхаарлыг татаж байгаа юм. Тэгвэл улс төрийн хүрээнийнхэн суудал нь эзгүйрсэн БСШУС-ын сайдад горилсогсдын нэрийг зарлаад эхэлжээ. Тодруулбал, энэ суудалд УИХ-ын гишүүн Л.Цогзолмаа,О.Содбилэг, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарын нэр яригдаж байгаа гэх. Хэрэв энэ мэдээлэл баттай бол Л.Цогзолмаа болох магадлал хамгийн өндөр. Учир нь тэрбээр намын даргаа хотыг удирдаж байх үеэс үнэнчээр түшсэн. Харин нөгөө гурав нь намын даргатайгаа тийм ч ойр бус. Тэгвэл зарим нь дээрх гишүүд сайд болохгүй. Харин УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болох магадлал өндөр гэж байна. Мөн энэ тухай яриа нам дотор эртнээс гарсан гэцгээж байгаа юм.

Л.Оюу

Тоншуул.мн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ЗОЧИН
2017-09-09 10:11:15

ЯАГААД ЦОГЗОЛМАА ДОР ГЭЖ ХАРИН Ч МУНДАГ ЭМЭГТЭЙ ШҮҮ.

irgen
2017-06-04 17:22:25

Davhar deelgui bval ajil ni sain uvakh undesleltei

irgen
2017-06-04 17:22:25

Davhar deelgui bval ajil ni sain uvakh undesleltei

irgen
2017-06-04 17:22:25

Davhar deelgui bval ajil ni sain uvakh undesleltei

irgen
2017-06-04 17:22:25

Davhar deelgui bval ajil ni sain uvakh undesleltei

Зочин
2017-06-03 01:49:26

munguu beld

Зочин
2017-06-03 01:16:34

Магадгүй. Энхболдыг эрхэндээ оруулж чадсан эм хүний арга хэцүү, юу ч хийж чадах байх. Эр хүн арван гурван мэхтэй бол эм хүн жаран гурван мэхтэй гэдэг нь энэ эмэгтэйгээс харагдаад байгаа юм. Азаар ийм эмэгтэй цөөн тоотой байх юм.

212
2017-06-02 18:40:48

yana bur door xumuus bolox yum bishuu tanai nam unen archaagui yumaa xorchin tsogtsolmaa ene chin bolovsolriin talin ogt medleg bolowsrolgui xun munkhtsetseg mon adil chono boroonoor gegecheer ene muu MAN yostoi chuxal slbaruud samraad bn yax be ed nariig

Ажлын байр