Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Оюунхорол сайд аялал жуулчлалын төв байгуулах, мэргэжилтэн, оюутан солилцох асуудлаар БНХАУ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт маргааш Улаан-Үд хотноо эхэлнэ. Энэ хүрээнд БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.

Төлөөлөгчдийг Д.Оюунхорол сайд хүлээн авч уулзаад “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны хүрээнд хил орчмыг хөгжүүлэхээр Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын 2017 оны уулзалт маргааш Улаан-Үд хотноо үр дүнтэйгээр эхэлнэ гэж найдаж байна. Ирэх сарын 22-нд Монгол Улсад Монгол, Хятадын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах өдрүүд болно. Монгол Улс хөрш орнуудтайгаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагийн тод жишээ нь “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд нэгдэн орсон явдал юм. Тиймээс манай улсын зүгээс БНХАУ-тай аялал жуулчлалын төв байгуулах, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэх, солилцох тал дээр хамтарч ажиллах сонирхолтой байна” хэмээлээ.

 

Үүний хариуд БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао “ Монгол Улстай манай улс хамтарч ажиллах бүрэн боломжтой. ”Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооноос гаргаж буй шийдвэрүүд Монгол, Хятад, Орос гурван улсын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгнө гэдэгт найдаж байгаа. Энэхүү уулзалтаас гаргасан шийдвэр нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шийдвэрт нөлөөлөхүйц байна гэдэгт итгэж байна. Хятад улс “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд ирэх 9 дүгээр сард олон улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулж, дэлхий нийтээр аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцахаар болсон.  Энэхүү томоохон хэмжээний уулзалтаар тухайн улс аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд сурталчлах боломж олдох юм. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхорол таныг энэхүү дэлхийн аялал жуулчлалын салбарынхан хуран чуулах уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.  

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Иргэн
2017-06-20 11:24:05

Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой. Сайхан ажил эхлүүлжээ. Тань амжилт хүсье.

Зочин
2017-06-20 11:04:57

Нөгөө богд ууланд машиний зогсоолтой 00 той нийтийн эзэмшлийн бүс байгуулахааа хойшлуулалгүй заавал хийгээрэй. Бүх хүнд хэрэгтэй нэн чухал асуудал шүү.

Монгол
2017-06-20 11:03:26

Би улс төрчдийг хийсэн бүтээснээс нь гадна, хувь хүн талаас нь харахыг хичээдэг. Эмэгтэй улс төрчдийн дундаас би хувьдаа Д.Оюунхорол гишүүнийг дэмждэг. Хийсэн бүтээсэн зүйлтэй, залуу сэтгэлгээтэй хүн.Илүү ихийг хийгээрэй амжилт хусэе

Зочин
2017-06-20 11:03:00

Хийсэн бүтээсэн зүйлс ихтэй, сэтгэл зүрхээрээ улс орныхоо төлөө явдаг сайхан хүн шүү. Цаашдаа ч улс орныхоо төлөө олон сайхан, үр дүнтэй ажил хийгээрэй гэж ерөөе.

зОЧИН
2017-06-20 11:01:45

Байгаль орчны яамыг ажилд оруулж иргэдийнхээ төлөө хөдөлгөж чадсан Оюунхорол сайдад баяр хүргэе. Дэмждэг шүү

зочин
2017-06-20 09:56:06

Энэ авгайгаас өөр сайд хийчих хүн алга байгаа юм байхдаа ардын намд уг нь сайн хүмүүс эдний намд байх л юм Тэд мөнгө багатай юм байлгүй

Ажлын байр