Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МАХН-ын зодуулсан ухуулагчийг цагдаа нар тоосонгүй

 

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мөрийн хөтөлбөрийг танилцуулж явсан ухуулагчийг зодсон хэрэг гарчээ.  Энэ хэрэг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Орбитын автобусны буудлын хажуугийн нарийн гудамжинд гарсан байна.  МАХН-ын ухуулагчаас үл мэдэх хүн мөнгө нэхсэн байна. Тэр “Намууд мөнгө тараагаад байгаа надад мөнгө өг” хэмээн дарамталжээ.  Ухуулагч “Надад мөнгө байхгүй” гэхэд “Гуйлгачин нам” хэмээн ухуулагчийн нүд рүү өшиглөж  гэмтээжээ.  Ухуулагч энэ талаар “Манай сонгуулийн штабынхан тэр даруй цагдаа дуудсан. Гэтэл ирээгүй,  5-6 дуудлага өгсний дараа тухайн хэсгийнхэн арай гэж ирсэн.  Ирээд  хэргийг тэр дор нь шалгаагүй.  Сонгуулийн хэргийг тусдаа хүмүүс хариуцдаг юм гээд цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэж байв.  Мөн тэрээр “Цагдаагийн хэлтэс дээр намайг хариуцсан хүн нь “За байж бай. Би нэг хүн рүү мессеж бичсэн. Хариу ирэхээр нь мэдүүлэг авна” гээд хүлээлгээд байсан.  Тэгээд жаахан байж байтал Солонгоо гээд эмэгтэй орж ирээд чамаас мөнгө нэхсэн юм уу. Тэгвэл харилцан хэрэлдэж байгаад л зодолдсон юм байна. Хэргийг чинь Г-гээр авчихъя  гэсэн” гэлээ.  Мөн МАХН-ын ухуулагч гэхэд цагдаагийн байгууллагынхан анхнаасаа үл тоосон шинжтэй хандсан гэдгийг хохирогч эмэгтэй ярьж байв.   Тэрээр “Тэрээр хүн би МАХН-ынх гэсэн чинь намайг зодсон.  Гэтэл цагдаа нар хэргийг газар дээр нь очиж шалгаагүй. Нэг л үл тоосон шинжтэй байсан.  Намайг зодсон хүн цэвэрхэн хувцасласан мөнгө нэхэхээр царайтай хүн биш байсан.   Би ийм байдалд орно гэж сонгуулийн ажил хийгээгүй.  Би хоёр жаахан хүүхэдтэй.  Манай нөхөр С.Ганбаатарыг  дэмжиж бид итгэл сэтгэлээ ухуулагчаар нь ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж:www. caaknews.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Баянмөнх
2017-06-23 22:55:45

Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн

Баянмөнх
2017-06-23 21:53:50

Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???

Мөнхсоёл
2017-06-23 20:45:48

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

Эрдэнэбаатар
2017-06-23 19:31:05

Баттулгаа Үймээндээ бэлдчээд МАН руу чихэх бэлтгэлээ базааж бна уу!оффшоргүйгээ нотолчоод донгос!

Нарантуяа
2017-06-23 18:24:12

Женко "хочит" Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь

Ажлын байр