Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Путин сонгуулийн өмнө яагаад нууцаа дэлгэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Россия 1” телевизэд өгсөн ярилцлагадаа Улсын аюулгүй байдлын хороо /КГБ/-ны офицер байхдаа Зөвлөлтийн хууль бус тагнуулчидтай хамт ажилладаг байснаа ярьжээ. Үүнийг нь “Тhe Times” сонин “Путин амьдралд аюултай, хууль бус хүмүүстэй тэмцдэг байсан гэсэн утгаар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас есөн сарын өмнө ингэж ярьж байгаа нь эх оронч байр сууриа бэхжүүлэх гэж буй хэрэг” гэж дүгнэж байна.

Путин Бүгд найрамдах ардчилсан Герман улсад Зөвлөлтийн хууль бус тагнуулчидтай ажиллаж байсан гэж “Тhe Times”-ийн тоймч Том Парфитт онцолжээ.

“ЗСБНХУ-ын Гадаад тагнуулын албанд ажиллаж байсан минь зөвхөн гадаад тагнуултай холбоотой биш. Хууль бус тагнуултай холбоотой юм. Энэ хүмүүс ямар хүмүүс гэдгийг би мэднэ. Эд бол онцгой хүмүүс. Онцгой чанар, онцгой итгэл үнэмшилтэй хүмүүс. Зан ааш нь ч онцгой. Энгийн амьдрал, гэр бүл, ойр дотныхноосоо татгалзаж, олон жилээр эх орноосоо явж, амьдралаа зөвхөн эх орондоо зориулахыг хүн бүр чаддаг юм биш” гэж Путин хэлжээ.

Оросын Ерөнхийлөгч түүнчлэн тагнуулчдад аз жаргал, сайн сайхныг хүсээд “Тэд миний үгийг сонсч байгаа гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Тагнуулчдад хандаж хэлсэн Путиний энэ үг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж Оросыг буруутгаж байгаад болон Европын бодлогод хандаж, Баруунд хаягласан харагдаж байгааг “The Times” онцолжээ. Харин Вашингтон Путиний үгийг өдөөн хатгалга гэж үзсэн байна.

Путин Дрезденд юу хийдэг байсан тухай өмнө нь ямар ч ярилцлагад тодорхой дурдагдаагүй байсан юм.

Путин дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчийн суудалд суухаар өрсөлдөнө гэж зарлаагүй байгаа ч түүний рейтинг өндөр хэвээр байна. Оросуудын 87 хувь нь Путинд итгэл хүлээлгэж байгааг олон судалгаа харуулдаг. Харин Путиний зөвлөхүүдийн гол даалгавар нь сонгогчдын дэмжлэгийг бэхжүүлэх. Ялангуяа Путиний хувийн амьдралын таагүй нээлтүүд, аймшиггүйгээр КГБ-д ажиллаж байсан зэргийг оросууд мэддэг болсон энэ үед тэд болгоомжтой ажиллаж байгаа гэж “Тhe Times” дүгнэж байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Баттулга
2017-06-28 09:54:38

Гадны удирдагчийн еерийн талаар хэлсэн яриа уйлдэл бидэнд ямар хамаа байнаа еерсдийг хичээцгээе

Ажлын байр