Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ихэрийнхэний зан аашнаас шалтгаалж ажлын бүтээмж нэмэгдэнэ

  ХОНЬ - (3/21-4/19)
Хийх зүйл их боловч хугацаа давчуу байна. Өдөржингөө зочдоор тасрахгүй шинжтэй. Хөрөнгө оруулалт хийсэн бол хөрөнгийн зах зээлийг сайн ажигла, судал. Магадгүй асуудлыг хэтэрхий хүндээр хүлээж аваад байж магадгүй гэдгийг анхаар. Эн тэргүүний зорилтуудаа хянаж, төлөвлөгөөгөө дахин зохиохоор шийднэ. Үдээс хойш амрахыг хичээ, хүүхэддээ анхаарал хандуул.
 
ҮХЭР - (4/20-5/20)
Олон янзын огторгуйн чиг хандлагууд оршиж байна. Аливаа зүйлд хандахдаа шударга бай. Сүүлийн минутанд төлөвлөгөөгөө өөрчилснөөр таны сэтгэл гонсойж магадгүй байна. Гэхдээ нөхцөл байдлыг гартаа байлгаж зохицуулалт хий. Шийдэгдээгүй асуудалд санаачлагатай байж сэдэл гаргаж өгөхийг хичээгээрэй. Дуудлага худалдаанд азтай байх бололтой. Мөрийтэй тоглоомноос хол бай. Шинэ хайр дурлалаа сорих хэрэггүй.
 
ИХЭР - (5/21-6/21)
Санаа зовохын оронд хурдан шийдвэрлэхийг хичээ. Эсвэл зүгээр л орхи. Таны зан ааш ямар байхаас шалтгаалж ажлын бүтээмж тань нэмэгдэх нь. Гэртээ байх нь хамгийн зөв сонголт. Оюутнууд шалгалт шүүлгэндээ бэлтгээд завгүй байх хэдий ч түр зуур амарч, бясалгал хийн сэргэх хэрэгтэй. Ажлын байр тань сэтгэлд нийцэхгүй байсан ч эерэг талаас нь хандаж чадвал бүх зүйл сайхан болно. Холоос ямар нэг мэдээ хүлээн авна. Энэ мэдээ бизнест чухал нөлөө үзүүлнэ.
 
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хэдийгээр байдлыг бага зэрэг тэнцвэржүүлэхэд туслах аз завшааны өнгөцхөн хандлага цухуйж байгаа ч оггоргуйн сөрөг нөлөө үргэлжилж байна. Таны уран сэтгэмж дээшилж, таны томоор сэтгэх чадвар аль хэдийн биеллээ олж төсөлөө амжилттай хийнэ. Түнштэйгээ хийж байгаа санхүүгийн маргаан чинь хурцдах болно. Ялангуяа худалдаж авсан зүйл, бизнесээ эсвэл арилжааны үйл ажиллагаагаа зарах талаар маргана.
 
АРСЛАН - (7/23-8/22)
Хэрэгцээгээ тэнцүүлж чадахгүй байгаа тул гэр ахуйн ажилд амралтгүй зүтгэнэ. Хэдий завгүй байлаа ч дотны хүмүүстээ хүлээц тэвчээртэй хандаарай. Тэд таны амьдралын хамгийн чухал хэсэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Та мөнгөгүй амьдарч чадах ч гэр бүлгүй амьдарч чадахгуй. Юу хийхээ оновчтой төлөвлөн бүх зүйлээ байранд нь оруул. Амар аргаар мөнгө олох гэж хичээх хэрэггүй. Тэр хэрээр гарзтай байх болно.
 
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр таны бүх ажил ямар ч саадгүй бүтэх болно. Өнөөдөр олон хүн таныг хуурч мэхлэхийг оролдох бөгөөд хүмүүсийн хэлсэн үг бүрт итгэх хэрэггүй. Тиймээс яаран дүгнэлт хийх хэрэггүй. Хэрвээ танд бүх зүйл хэцүү санагдаад байвал гадуур апхаж, ганцаараа чимээгүйхэн хэсэг хугацаанд сууж, гүнзгий амьсгаа авахыг хичээ. Хэрвээ хайр дурлалын асуудал ч гэсэн төвөгтэй хэцүү санагдаад байвал зөн билэг тань танд юу хэлж буйг сонсохыг хичээ.
 
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өнөөдөр сэтгэл хөдлөлдөө автах өдөр. Найз нөхөд тань яг л зөвлөгч болсон юм шиг санагдана. Ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа бол сайн судапж үз. Хайр сэтгэлийн тал дээр та хоёр үнэхээр тохирсон хосууд. Санхүүгээ тогтвортой байлгахын тулд мөнгөө хэмнэх хэрэгтэй. Зорилгоо биелүүлэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй тул тэвчээртэй бай.
 
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Өнөөдөр сансар огторгуйн нөлөөгөөр овоо завгүй байна. Гэхдээ сэтгэл санаа тогтворгүй байх төлөвтэй. Дэлгүүр хэсэх дуртай Хилэнцийн хувьд хувцасны дэлгүүр, их дэлгүүр рүү явахад яг тохирно. Та юмны үнэ, онцлог шинжийг илүү сайн мэдэрч, сайн бараатайгаа гэртээ ирэх болно. Ажил дээр гэнэтийн, таамаглашгүй үйл явдал болж, таны цалинг өсгөх буюу тушаал дэвшүүлэх замыг засна. Хайр дурлалын харилцаа улам бэхжинэ.
 
НУМ - (11/22-12/21)
Таны идэвхи зүтгэл, хариуцлагаа ухамсарласан байдал, гэр бүлийн тав тух эсвэл материаллаг хангамжийг бэхжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх бололтой. Хамгийн гол нь боломжийг бүү алд. Хов жив, хууран мэхлэлт, бусадтай бүрэн ойлголцохгүй байдал зэрэг нь таны бодож сэтгэх, хамтран ажиллах, бүтээл туурвихад саад болох бололтой. Харин өнөөдөр хайртыгаа баярлуулах хэрэгтэйг зөвлөж байна.  
 
МАТАР - (12/22-1/19)
Од гараг тогтворгүй байдлаар нөлөөлнө. Аз таарах боломж өндөр байгаа тул сугалаа худалдаж авбал зохино. Таны хувь тавиланг сайхнаар эргүүлэх боломжууд хаалгыг тань тогшино. Ажилдаа анхааралтай бай. Атаач хүмүүс таны чармайлтыг нураах гэж үзнэ. Та хувийн, сэтгэл хөдөлгөсөн асуудлаас зайлсхийж өөрийгөө ажилдаа бүрэн зориулвал танд амжилт өгнө. Шинэ харилцаанаас зайлсхий, учир нь одоогийн сөрөг нөлөөнд удаан тэсэхгүй.
 
БУМБА - (1/20-2/18)
Ажил гэрээ зохицуулах амаргүй. Хамтрагч танд нэмж ажил өгөх гэж хичээх байх. Та ажилдаа анхаарал хандуулахгүй бол өрсөлдөгчиддөө ялагдахад хүрнэ. Амжилт гаргах гайхалтай санаа байгаа бол ашигла. Хамтрагчтайгаа илэн далангүй ярилцаж бие биедээ буулт хий. Сонголт хийхээсээ өмнө аль нь танд хамгийн үнэ цэнэтэй тухай ахин дахин бодох хэрэгтэй.
 
ЗАГАС - (2/19-3/20)
Аз жаргалаар дүүрэн өдөр. Загаснууд өнөөдөр бусад хүмүүсээс илүү их анхаарал, халамжийг хүртэх болно. Хэрэв та өөртөө бага зэрэг анхаарал тавих гэж байгаа бол амьдралынхаа нэг хэвийн, тогтсон үүрэг хариуцлагаасаа завсарлагаа авах цаг болсон. Өөрийгөө илүү үнэл. Эрүүл мэндийн рашаанд амарч, бүтэн биеийн массаж хийлгэ. Өнөө орой хайртай хүнтэйгээ цагийг романтик өнгөрөөх хэрэгтэй. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр