Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дотоодын үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ 25 улсад шат дамжлагагүйгээр нийлүүлэх нь

 

Манай үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд худалдахад олон шат дамжлага давж, бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй болсон талаар Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ)-аас мэдээллээ. Өнгөрсөн онд олон улсын шинжээчид манай улсад ирж, “Монгол Улс Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-ын олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэж болно” гэсэн дүгнэлт гаргажээ.

Үүний дагуу өнгөрсөн зургадугаар сарын 18-нд СХЗГ-ынхан Тайландын Бангкокод очиж, Монголын компаниудын бүтээгдэхүүнийг дотооддоо шинжлээд, худалдах хэлэлцээр хийсэн байна. Ингэснээр манай улсын компаниуд бүтээгдэхүүнээ 25 улсад хяналт, шалгалтгүй худалдах нь.

“Өмнө нь манай компаниуд гадаадад бүтээгдэхүүнээ худалдахын тулд дотооддоо шалгуулж, давтан баталгаажуулалтаар ордог байсан. Харин эл хэлэлцээрт нэгдсэнээр олон шат дамжлага үгүй болж, нэмэлт зардлыг багасган, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулахад түлхүү анхаарах боломж бүрдэж байна. Тодруулбал, Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эхлэл тавигдлаа” хэмээн СХЗГ-ынхан хэлэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Мөнхөө
2017-07-05 08:19:28

Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалт

Мөнхөө
2017-07-05 05:28:13

Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал ө

Энхэ
2017-07-05 02:45:15

Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол

Мөнхөө
2017-07-04 23:30:54

За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээд

Батцэцэг
2017-07-04 19:57:10

Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагд

Саруул
2017-07-04 16:14:00

Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэ

Гэрлээ
2017-07-03 23:49:16

Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг

Ажлын байр