Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Агааржуулагч ямар өвчин үүсгэдэг вэ

Агааржуулагчтай өрөө зуны улиралд сэрүүхэн сайхан  байдаг шүү дээ. Гэхдээ урт хугацаагаар агааржуулагчийн дор амьдарна гэдэг мөн эрсдэлтэй юм. Хэрэв агааржуулагчаа байнга цэвэрлэхгүй бол их хэмжээний нян, вирус хуримтлагдан, агааржуулагчийн салхиар үлээгдэн гарч өрөөний агаарыг бохирдуулдаг бөгөөд улмаар хүний уушгийг хордуулдаг байна. Агааржуулагчаас шалтгаалсан уушгины архаг нь харшлын шинжтэй уушгины үрэвслийн нэгэн төрөл юм.

Иймээс тогтмол хугацаатай агааржуулагчаа цэвэрлэх нь эрүүл мэндэд ашигтай. Агааржуулагчийг хоёр сар тутамд нэг удаа цэвэрлэх хэрэгтэй бөгөөд агааржуулагчаа нээхээс өмнө цонхоо онгойлгож, өрөөний агаарыг сольж, мөн 1-3 цаг тутамд нэг удаа агааржуулагчгүй өрөөнд орж цэвэр агаар амьсгалах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр