Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Оюу толгой”-н хамт олон ой, хээрийн түймэртэй тэмцэх үйлсэд нэгдлээ

 

“Оюу толгой” ХХК болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдад ой, хээрийн түймэртэй тэмцэх, аюулгүй ажиллагааг хангахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 53,123,100 (тавин гурван сая нэг зуун хорин гурван мянга нэг зуун) төгрөгийн дүн бүхий хөдөлмөр хамгааллын гутал, бээлий, мөнгөн хандив өглөө.

Өнөөдөр болсон уг арга хэмжээний үеэр “Оюу толгой” компани, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Австралийн онцгой байдал эрхэлсэн байгууллагаас мэргэжлийн туслалцаа ирүүлэх боломж судалж буйг Гүйцэтгэх захирал Армандо Торрес уламжиллаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр