Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.Баттулга “Авьяаслаг Америкчууд” шоуг орхилоо

"Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт Монголын циркчин залуу Б.Баттулга оролцож, нэгдүгээр шатанд тэнцээд байсан. АНУ-ын “Lakeshore Academy”-ийн гимнастикийн дасгалжуулагч, “Авьяаслаг Америкчууд” шоуны оролцогч Б.Баттулга хоёрдугаар шатнаас тэмцээнээ өндөрлүүлэхээр болжээ. Тэрбээр энэ талаар өөрийн нүүр хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Б.Баттулга “Aвъяаслаг Aмерикчууд шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож хоёр дугаар шатнаас нэвтрүүлгээ өндөрлүүлж байна. Миний хувьд энэ нэвтрүүлгээс маш их зүйлийг сурч туршлага хуримтлуулсан гайхалтай аялал байлаа. Цаашдын уран бүтээлдээ илүү хичээж ажиллах болно. Олон нийтийн сүлжээнд намайг дэмжиж урам зориг өгсөн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье. Хэрэв та энэ нэвтрүүлэгт өөрийн авъяас чадварыг сорихийг хүсвэл дараах линк ээр дамжин хаанаас ч хэн ч оролцох боломжтой” гэсэн байна.

Түүний хоёр дахь шатанд оролцсон үзүүлбэр ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр Америкийн MBC телевизээр оройны 7 цагаас цацагдах юм.  

 Т.Түвшин

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр