Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дэлхийн шинэ ТЭРГҮҮН баян тодорлоо

 

Амазоныг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безосын хөрөнгө 90 тэрбум ам.доллар давж, дэлхийн тэргүүн баян боллоо. Forbes, Bloomberg зэргийн мэдээлснээр Лхагва гарагт хөрөнгийн бирж хаах үеэр Безосын хөрөнгө 89 тэрбум ам.доллар байсан бөгөөд Билл Гейтсийнх 90 тэрбум ам.доллар байсан аж.

Харин ердөө ганцхан шөнийн дотор Амазоны хувьцааны үнэ 15 ам.доллароор өсөж, 80 сая орчим хувьцаа эзэмшдэг Безосын хөрөнгө Гейтсийнхийг давжээ. Хувьцааных нь үнэ энэ хэвээр үлдвэл Безос дэлхийн тэргүүн баян хэмээх байр сууриа арай удаан хадгалах бөгөөд Майкрсофт гүйцэх магадлал бас бий.

Хамгийн гол нь өөр олон салбарт хөрөнгө оруулж, цахим худалдааг хөгжүүлж чадсан Безос тун удахгүй Гейтсийн өмнө гишгэдэг болох цаг иржээ.

22 жилийн өмнө гаражтаа ном зарж эхэлсэн Безос ийнхүү сүүлийн долоон жилийн хугацаанд хөрөнгийнхөө хэмжээгээр Гейтсийн өмнө орсон анхны, сүүлийн 30 жилийн хугацаанд Дэлхийн тэргүүн баян хэмээх алдрыг хүртсэн зургаа дахь хүн болж байна.

1998 онд Амазоны хувьцаа худалдаанд гарсан цагаас тэрбумтнуудын жагсаалтад багтах болсон Жефф Безос 2007 оны байдлаар 4,4 тэрбум, 2012 оны байдлаар 18,4 тэрбум ам.доллартой байжээ.

Харин сүүлийн хоёрхон жилийн дотор Амазоны хувьцааны үнэ тэнгэрт хадаж, Безосын хөрөнгө тэр чинээгээр нэмэгдсэн юм.

Шинэчлэлт: Өглөөний хөрөнгийн бирж дээр хувьцаа нь өндөр үнээр худалдаалагдаж эхэлсэн Жефф Безос Дэлхийн тэргүүн баян гэдэг хэргэмээ удаан хадгалж чадсангүй. Амазоны хувьцаа өдөр 13:30 цагийн үед хоёр хувиар унаснаар Билл Гейтс хэргэмээ буцаан авчээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр