Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

У.Хүрэлсүхийн шунал МАН-ын даргын суудал руу хөтлөв үү

-Түүнийг МАН-ын удирдлагууд Шадар сайд болтол нь өөдөө гаргасан-

МАН-ын даргын албыг авна гэдэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахтай ижил хэмжээнд яригдах том ажил бололтой. Учир юу гэвэл, одоо тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд л лав ингэж ажиллаагүй дээ гэж бодогдохоор дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ намын даргын суудлын төлөөх марафонд өөрийн фракцыг зүтгүүлж байна. Сонгуулийн үеэр бараа туруу нь ч харагдаагүй зарим нэг нөхөр хүртэл энэ марафонд хурдаа авчихсан жирийж байх юм. Ингээд бодохоор, ирэх дөрвөн жилийн төрийн тэргүүний алба энэ намынханд онц чухал байгаагүй, ерөөс өөрийн фракцаас нь л хэн нэгэн нэр дэвшээгүй бол бүр ердөө ч хамаагүй байсан нь тодорч байх шиг.

Ямартай ч МАН-ын дарга М.Энхболд асуудлын хүндийг сайн дураар нуруундаа авч, албан тушаалаасаа түдгэлзэхээр болж байна. Харамсалтай нь түүнийг албаа бүрэн өгөөгүй байхад л сандал суудал горилогсод наана нь тэмцэл өрнүүлээд, ил цагаан гөвөлцөөд эхэллээ. Энэ тэмцэлд У.Хүрэлсүх тэргүүтэй Зүүний хүчний холбоо, Сү.Батболд  нарын хүмүүс  илэрхий товойн гарч ирэх аж.

Тэгэхээр намын даргын суудал тэмцэлд хэн илүү хүч хаясанд очих нь тодорхой.

У.Хүрэлсүхийн хувьд улстөрчийн имижээ монголчуудад тун эвтэйхнээр тохируулан бүрдүүлсээр өнөөдрийг хүрсэн. Жинхэнэ улстөрийн ухаан, улс удирдах бодлого гээчийг нэг их ойшоодоггүй монголчуудад түүний булчинлаг бие, ширүүн харц, айхтар хурц үг, эрс шийдэмгий алхаа гишгээ нь ихэд таалагдах болсон. Ялангуяа Г.Баярсайхантай заамдалангуут танхимаас чирч гаргаад шанаадаж унагаасан нь түүнийг хэдий төрийн бодлогод шальтай хувь нэмэр оруулаагүй ч ёстой жинхэнэ “од” болгочихсон. Энэ  балмад үйлдлээ ч тэрбээр огтын санаа зоволтгүйгээр “Би цэргийн хүн учраас” гэж ирээд л тайлбарласан ба хамгийн гол нь үүний дараахан гэнэт л УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан. Шалтгаан нь хэн хүний сэтгэл уярам. Гэр бүлийнх нь хүний эрүүл мэнд тааруу учраас сахиж асрахаас өөр аргагүйн эрхэнд ийн гишүүн байхаас татгалзсан аж.

2012 оны наймдугаар сар буюу УИХ-ын ээлжит сонгуулийн дараа гаргасан түүний энэ шийдвэр хэдийгээр хүндэтгэх шалтгаантай боловч маш олон хүн “Нам нь цөөнх болонгуут зугтаж байх шив” гэж шүүмжилж байсан. Тэдний энэ шүүмжлэл ч хариугаа авсан ба У.Хүрэлсүх улстөрөөс холдож байгаагаа зарлаж байлаа. Гэвч олны шүүмжлэл хардлага оргүй байсангүй.

Учир нь, мань У.Хүрэлсүх 2016 оны сонгуулийн үр дүн гармагц л гэнэт гарч ирсэн юм. Ямар сайндаа л хүмүүс түүнийг гэнэт гарч ирээд, намыхантайгаа баяр хийж гүйгээд байхаар “Энэ чинь аль тойрогт ялсан билээ” гэж бие биенээсээ асууж байсан гэдэг. Гэхдээ л МАН-ын удирдлагууд түүнийг Шадар сайд болтол нь өөдөө гаргасан. Гэтэл одоо тэдний өөд нь татсан этгээд фракцаа хүчирхэгжүүлээд зогсохгүй, намынхаа кандидатыг Ерөнхийлөгчийн сонгуулиар илт доош хийж, элдэв мэх хэрэглэсээр унагаасан гэлцэж байна. Түүгээр ч үл барам сонгуулийн ялагдлын бурууг намын одоогийн дарга, удирдлагууд, тулхтай, туршлагатай гэгдэх бүхэнд үүрүүлээд, замаасаа холдуулахыг санаархаж байгаа нь ил болсон. Ингээд харахад өнгөрсөн хугацаанд тэрбээр зөвхөн энэ суудлын төлөө л ажилласаар ирсэн аж. Тиймээс одоо МАН-ын жирийн гишүүд хэцүү үед нь намаа орхиж алга болоод, даваад гарсан хойно нь давхиад ирдэг хүмүүст хариуцлага тооцох цаг иржээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

хүн
2017-08-01 03:14:06

улс орон ухраад ард олон ядуураад хэдхэн улс төрчид баяжаад ядуу улс төрийн лидерүүд байна уу ? ховордоо үндсэн хуулиа өөрсөндөө нийцүүлэхээр аянд

хүн
2017-08-01 03:10:14

юм болохоор энэ 2 нам хуваагдаад төрийн эрх мэдлийг 26 жил улс төрийн аргаар авч сурчихлаа даа ард олноо ч хэд хуваах юм юу хожив

зочин
2017-07-31 09:58:28

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

Зочин
2017-07-29 11:14:59

Сонгуулиас ялсанаас хойш олигтой юм юу ч хийгээгуй идсэн ууссан ан намынхантай олигтой тэмцээгуй энхболд яг унэндээ элбэгдоржид хулхидуулчихсан уун дээр сьаяр хариуцлага уурэх естой луйварчин сайханбилэг баярцогт элбэгдоржийн тоглолт явчихсаг

Өөгий
2017-07-29 09:51:59

Камер харж попорч сагсуураад явахаас өөр шидгүй Хүрэлсүхээр яах вээ

Ganaa
2017-07-29 08:54:51

Erdenebat namiinhaa darga bolj eronhii saidaaraa vldeh gl altsagnaad arga saam sedej ogch bnau. Tiim bol utsan hvvheldei min odoo zailj vz. MAN ii buynd eronhii MU-iin eronhii saidiin suudld suuj vzlee odoo bloo ym bishvv. Hujaa omhii nowsh zailj vz.

MAN
2017-07-29 04:33:22

Hurelsuh ni deeree AN shig sanal huraalt hiichih namiin dargaa hurelsuh todorhoi erch huch zorig shalamgai baidal turd heregtei shu Erdenebat tariagaa tari Enkhbold morio uyna biz

KKKKK
2017-07-29 00:31:03

SAIN BAIVAL DEMJINEE ODOO HEN BILEE ENKHBOLD BUUH HEREGTEI

Зочин
2017-07-28 22:17:14

МАН Нэрээ сольж, С.Баяр Ардчилсан намтай гавсайдаж Н.Энхбаярыгаа УНГАСАНААС ХОЙШ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛААГҮЙ. ЦААШИД Ч БАЙГУУЛАХГҮЙ. Ерөнхийлөг ТҮҮХЭНДЭЭ АРДЫН НАМААС БИШ, МАХН-аас ГАРЧ БАЙСАНЫГ ХАРААРАЙ!!!

zoloo :)
2017-07-28 18:52:08

het neg taliig barij bichseniig ni harwal ene zahialgat niitlel bh ni dee

Зочин
2017-07-28 17:53:27

Хэт нэг талыг барьжээ.

Зочин
2017-07-28 17:22:03

Sain ywaa negniigee dandaa l doosh ni darah gej hicheeh yumdaa.

Зочин
2017-07-28 17:21:16

Хүмүүст зөв мэдээлэл түгээгээч. Хэн нэгний гар хөл бололгүй хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлээчээ.

иргэн.
2017-07-28 16:51:07

Хэн байх нь хамаа алга. Хэдэн тэмбумаасаа илүү ард иргэдийн бодлыг хүндэлдэг тэднийхээ төлөө ажилж л байгаа хүнийг дэмжинэ үүнд хамгийн тохирхоор хүмүүс байх ёстой

zochin :)
2017-07-28 16:48:42

ene niitlel zahialgiinh gdg ni ungu aysaas ni l haragdaj bna daa huurhii ard tvmen hvrelsvhiig ymr hvn be gdgiig sn medne dee

Зочин
2017-07-28 16:37:52

ene niitlel zahialgiinh gdg ni ungu aysaas ni l haragdaj bna daa huurhii ard tvmen hvrelsvhiig ymr hvn be gdgiig sn medne dee

Зочин
2017-07-28 16:37:51

ene niitlel zahialgiinh gdg ni ungu aysaas ni l haragdaj bna daa huurhii ard tvmen hvrelsvhiig ymr hvn be gdgiig sn medne dee

Баялагмаа)
2017-07-28 16:35:22

Хүрэлсүх нам төрийн хувьд ч, эр хүний хувьд ч итгэл даахаар хүн. Түүнийг бүгд л мэднэ шүүдээ. 1000 мууллаа гээд яахавдээ

Hvrlee*
2017-07-28 16:34:49

Xvrelsvx genet garch irsendee bish baix ugasa Erdenebat Enhboldiin xamtragch. Tgd Xvrelsxees uur namaa sergeejchadax ymar xvn bga gej tiim bzde.

Зочин
2017-07-28 16:34:25

• Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох ёст

зочин.
2017-07-28 16:33:02

Энэ мэдээлэлийг их шунасан хүн л хийсэн байна даа !!! Хүрэлсүх ард түмний тал байдаг болохоор Ард түмэн Хүрэлсүхийг дэмждэг үүнийг шуналтай зүйлрүүлж өөрийн санаагаа илэрхийллээ дээ

Unuruu*
2017-07-28 16:32:20

Ugasa saynii songuuliig xen negend toxox ymar ch vndeslel baixgvi ugasa Enhboldiin uuriinx ni xiisen viliiin vr uurt ni butsaj iree bzde. 60terbum ntr geed uchnuun yumnaas garj chadaagvi. Odoo tgd ursulduj baigaa Erdenbet ni Enhboldiin xvn gee bzde.

мөн1
2017-07-28 16:30:38

Энэ нийтлэлийг хэн захиалж бичүүлсэн нь тодорхой сая согуулиар ялагдсан хэрэгээ нуруундаа үүрэхгүйг оролдогч уих-н дарга улсын ерөнхий сайд нийслэлийн ардын намынхан гэх бүлэг нөхөд бичүүлжилдээ тэд өөрсдөө сонгуулийн ажилааяаж хийсэнээ марсан бололтой

Зочин
2017-07-28 16:28:18

Hun hun oor ooroor harah bolowch U.Hurelsukh gedeg huniig hedii muugaar harluullaa ch terend hiisen hereg offshort mungu zarah gazar baihguu. Ter bol jinhene eh oron ch mujik er hvn shvvdee

Зочин
2017-07-28 16:28:17

60 terbumiin asuudal barigdah gd irsen chin Ardiin nam baij yadaad baahan jujig tavij bnaa. yr ni bodood bhd namiin darga hiichheer hun oor bgamu

Иргэний индэр
2017-07-28 16:27:41

Ххаха энэ хэдэн сайтуудын мэдээг үү ерөнхийлөгчийн сонгууль эхэлээд л хэвлэл мэдээлэл хэний талд ажилдаг нь ойлгомжтой болсон.Хүрэлсүхийгээ авч хаях гээд хэдэн сайтын тэнэг мэдээг урсгаж байнуу?Хар муу санай өвөрлөж ПИ АР хийх хэрэггүй дээ.

Зочин
2017-07-28 16:27:23

MAH dotoro hagaraldaj bga gol shaltgaan bol erdenebat alban tushaald het shunaj hurelsuh bol namiinha busad gishuudruu dairch bga yvdal yum. namiin darga Erdenebat bsnii orond hurelsuh bsan ni hamagui deer Battulgatai hamgiin gar niilj ajilj chadna

yag shd
2017-07-28 16:26:35

xxa ysn Enkhbold ooroo suudalaa tavij ogoh gsn chin oorinhoo bish hund aldchih gd heden setguulch site hudaldaj avsan yum shig bn lee ternii neg ni tanaih uu?

ЗОЧИН
2017-07-28 16:26:11

Хамаагүй хүнийг муулж байж хариуцлага гэдэг зүйл байгаа шүүдэ. Хэдэн төгрөгнөөс болоод амьдралаа алдав..

иргэн ц
2017-07-28 16:25:46

Хүрэлсүхийн шунал биш Энхболд Эрдэнэбатын шунал дэндээд байгаа юм бишүү?Хүрэлсүх шнуал нь дэндсэн Эрдэнэбат Энхболд болон түүнийг нөхөдийг номхотгож намаа эрүүл болгох гэж байна.Хүрэлсүхийг дэмжинэ ээ

ЗОЧИН
2017-07-28 16:25:03

шунал ч биш байхаа. Угаасаач ард түмэн Хүрэлсүх болоосой гэж хүсэж байна. эх орноо гэсэн сэтгэлтэй хүн шүү дээ. Ийм хүнийг харлуулж бичэхээл больчих.

зочин
2017-07-28 16:02:10

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

Sochin
2017-07-28 15:14:50

Erdenebat n hamaagui deer

Зочин
2017-07-28 15:08:42

Даанч дээр нь сууж байгаа хулгайч ах нар нь хэдэн халтар төгрөг нэг албан тушаал өгсөн болоод амийг нь таглаж байгаад удаалгүй бүтцийн өөрчлөлт нэрээр буцаагаад албан тушаалыг нь авчих нь. ингээд нөгөө залуус нь гудманд гараад ямарч итгэл зүтгэлгүй болчих

Зочин
2017-07-28 15:05:08

60 тэрбумын хэргээр хэсэг ноход биш цаашлаад шалгах юм бол нэжгээд ноход гэмт хэргтэн болох байх. Мөнгө хөрнггүй болохоос энэн улсаа аваад явчих боловсролтой мэдлэгтэй залуус хэдэн арваараа л байгаа байх.

Зочин
2017-07-28 15:01:42

20-д жил төр барилцсан МАН-н 20-д лидерүүд бүгд улсаа хөгжүүлэх сэтгэлгүй хөрөнгө мөнгөний араас улайрсан хэдэн хулгайч нар болчихсон. Одоо болноо

Зочин
2017-07-28 14:57:52

М.Энхболдын гар хөл бологсод одоо ийм замаар нэгийгээ улс төрөөс зайлуулах хар PR хийх хэрэггүй л юмсан. Ж. Эрдэнэбат бол зүгээр л утсан хүүхэлдэйгээ мартчихсан яваа юм байхдаа зайлуул.МАН одоо шинчлэл хийх зайлшгүй шаардлагатай болчихоод байна.

idtseen
2017-07-28 14:45:21

unen bn Uls turiin mergejliig tooxoo baisnaas Tsever uls turchid bxgui bolood orond ni tseej deldex bulchint zaluusiig tovoilgox bolk

Зочин
2017-07-28 14:43:01

Hurelcuh mundag er hun

Зочин
2017-07-28 14:32:08

Ж.Эрдэнэбат илүү ажлаа ч сайн хийж бгаа мундаг залуу

Зочин
2017-07-28 14:13:53

Естой унэн. Эдийн засгаа еед татаж байгаа Ж.Эрдэнэбат дээр биздээ

Ажлын байр