Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, ажил хаях талаар ярилцаж байна


Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багш нарын групп фэйсбүүкт байдаг.
Энэ группийн гишүүн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, зохион байгуулалтанд орон есдүгээр сарын 1-нээс өмнө зохих үйл ажиллагааг явуулцгаая хэмээн ярилцаж байна.

Одоогоор дунд сургуулийн болон цэцэрлэгийн багш нарын цалин шатлалын ТҮ5, ТҮ6 ангилалд хамаарагддаг бөгөөд ажилласан жилээсээ хамаарч 480-608 мянган төгрөгний үндсэн цалин авдаг.

-
Одоогоор дунд сургуулийн болон цэцэрлэгийн багш нарын цалин шатлалын ТҮ5, ТҮ6 ангилалд хамаарагддаг бөгөөд ажилласан жилээсээ хамаарч 480-608 мянган төгрөгний үндсэн цалин авдаг.

Харин үүнийг тэд гар дээрээ 1,5 сая төгрөг авдаг байхаар шаардацгаая хэмээн ярьж байгаа юм. “Компанийн үйлчлэгч 900 мянган төгрөгний цалин авдаг, айлын нэг хүүхдийг асрагч нэг сая төгрөг гаргаж цалин авдаг шүү дээ” хэмээжээ.

Багш нарын цалингаа нэмүүлэх шаардлагын үндэслэл нь тэдний ачаалал их. Дунд сургуулийн нэг ангид 30-35 хүүхэд байсан бол одоо 50-60, цэцэрлэгийн нэг ангид 25-35 хүүхэд байсан бол одоо 60-70 байгаа юм.

Нэг багшид ногдох хүүхдийн тоо их болсноос сурлагын чанарт ч сөргөөр нөлөөлж эхэлсэн нь элсэлтийн болон бусад шалгалтын дүнгээс илт харагдана.

Финлянд улсад гэхэд цэцэрлэгийн нэг ангид 24 хүүхэд байх бөгөөд 8 хүүхэд тутамд нэг багш ногддог ажээ. Үүний шалтгаан нь хүүхэд бүрт багш хүрч ажиллан, тэдний онцлогт тохирсон заах аргыг эзэмших ёстой гэж үздэгт ажээ.

Та бүхэн санал асуулгад оролцоно уу.


Багш нарын үндсэн цалин 480000-608000 төгрөг байна. Багш нарын цалинг нэмэх нь зүйтэй гэж та бодож байна уу?
 
Нийт 532 санал өгсөн байна.
 
  • Зөв. Дэмжиж байна
  • Буруу. Дэмжихгүй байна
  • Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
 
 
 
 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Zei jaa
2017-08-09 21:28:58

Дан ганц багшийн тухай биш цэцэрлэгийн туслах ажилчидийн цалинг басс ярих ёстой.багш тү гээр биш түбд ээр цалинждаг

Зочин
2017-08-09 08:07:40

demjij bauna

shijir
2017-08-08 18:03:44

Demjij bna

Зочин
2017-08-08 15:03:24

Zow tegeh heregtei

Zochin
2017-08-08 15:00:37

Zuv demjij bna

Ажлын байр