Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил цаг хугацааны хувьд тохиромжгүй байна

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг ажлын хэсгээс өчигдөр Баянзүрх дүүргийн иргэдэд танилцууллаа. Хуулийн төслийн танилцуулгыг

  • Улсын бага хурлын гишүүн, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Үндсэн хууль судлаач Д.Лхамжав, Нийгмийн бодлого, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн
  • НББСШУ-ны байнгын хорооны эрхзүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх П.Амаржаргал нар хийсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил цаг хугацааны хувьд тохиромжгүй байна гэж үзсэн. Мөн уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэт хязгаарлаж, Засгийн газарт эрх мэдлийг хэт төвлөрүүлж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог хуулийн төслийг Үндсэн хуульд оруулах саналыг гаргасан юм. Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоолын дагуу хэрэгжиж байгаа уг хэлэлцүүлэг нь дүүргийн хэмжээнд энэ сарыг дуустал үргэлжилж иргэдийн санал бодлыг сонсох юм.

Тиймээс Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал асуулгад иргэдийг идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ажлын хэсгээс уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр