Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

О.Баяр: Гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасагтай болно

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын явцын мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга орлогч дарга О.Баяр өглөө. Тэрбээр “Энэ жилийн хувьд нийслэлийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 493.6 сая төгрөг, нийслэлийн төсвийн 2.6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнээс нийслэлийн гурван дүүрэгт мэс заслын тасаг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл худалдан авахад зориулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 357.5 сая, нийслэлийн Эрүүл мэндийн газарт эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалт одоогийн байдлаар 366.4 сая төгрөг байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд байгаа гурван амаржих газарт тус бүрт нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн байгаа. Бид Амгалан амаржих газарт шинээр Эмгэг нярайн тасгийг байгуулахаар ажиллаж, засварыг дуусгаад улсын комисс хүлээн авсан. Үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон байгаа. Хүрээ амаржих газарт мэс заслын хэсэгт их засварыг хийсэн” хэмээн танилцууллаа. Дүүргийн эмнэлгүүдэд мэс заслын тасаг байгуулах ажлын хүрээнд засварын ажил хийгдэж, тоног төхөөрөмжийн тендерүүд зарлагдаад дууссан. Аравдугаар сарын 1-н гэхэд гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасгыг нээнэ” гэв. Харин Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаг тухайд нь шуурхай, чанартай гүйцэтгэж байх ёстой. Ирэх жилээс тендерүүдийн нэгдүгээр сарын 1-н гэхэд зарладаг тогтолцоонд шилжинэ. Энэ сарын 15 гэхэд бүх ажил дуусч, ашиглалтад орж, хяналт хийгдэх болно” гэдгийг хариуцсан агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр