Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

​Торгууль.мн сайтад бүртгэгдсэн торгуулийн үнийн дүнг устгадаг иргэдийг шалгаж байна

 

Цахим орчин хүчтэй хөгжиж, хувь хүн, албан байгууллага хоорондын харилцаа цахим орчинд явагдаж байна. Энэ нь үйл ажиллагаагаа эрчимжүүлж, шуурхайлж буй сайн талтай ч аюулгүй байдлаа хангаж чадахгүй бол эрсдэлтэй алхам юм. Эрүүгийн цагдаагийн газрын "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг үйлдсэн 24 хүнд холбогдох 6 тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэргийг илрүүлэн эрүүгийн хариуцлагад татсан байна.

Тодруулбал, Torguuli.mn сайтад бүртгэгдсэн иргэдийн торгуулийг тухайн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх дүнгээр устгаж өгдөг Т, Э, А нарын гэмт үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа аж. Мөн Иргэн "Б" нь шунахайн сэдэлтээр, бусадтай үгсэн тохиролцож Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн www.main.xcloud.mn системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй 12 оюутны дүнг өөрчлөн тэтгэлэгт хамруулж, хүн тус бүрээс 70,000 төгрөг авсан гэмт үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Түүнчлэн иргэн "Б" нь 2017 оны 05 сараас эхлэн www.bookstore.mn сайтын серверт хууль бусаар нэвтэрч 1400 гаруй номын хуулбарыг авч олон нийтийн сүлжээнд ил задгай байршуулсан хэргийг илрүүлэн , шалгаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургуулиудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд гарч байгаад анхаарч өөрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Ю.Нямгэрэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр