Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дональд Трамп Оросын цөмийн хүчин чадал Америкийнхаас илүү гэж мэдэгдэв

Оросын цөмийн зэвсэг америкийнхаас шинэ,боломж нь ч илүү гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп мэдэгдэв. Тэрээр өөрийн өрсөлдөгч Хиллари Клинтонтой халз мэтгэлцээн хийх үеэрээ Орос улсад бидэнд байгаагаас илүү хэмжээний боломж бололцоо байгаа гэж хэлсэн байна. Трамп цааш нь хэлэхдээ тийм төрлийн зэвсгээс бүрэн татгалзах хэрэгтэй ч хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол зэвсэглэлийг хорогдуулах огтхон ч бодолгүй байна гэж хэлжээ.Харин Хиллари Клинтон Д.Трампийн гарт цөмийн зэвсэг огтхон ч өгч болохгүй гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын сонгуулийн өмнөх шатны компаний журам ёсоор халз мэтгэлзээнд америкийн иргэдийн 15%-ийн санал авсан нэр дэвшигчид оролцох ёстой байдаг ажээ. Өнөөгийн байдлаар ABC телевиз Washington Post сонины хамтарсан судалгаагаар Х.Клинтон Д.Трампаас хоёр хувиар илүү буюу 46%-44% -ийн харьцаатай түрүүлж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11-рсарын 8-нд болох юм.

Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр