Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Леонардо Ди Каприо ирвэс хамгаалахыг уриаллаа

 

Америкийн алдарт жүжигчин Леонардо Ди Каприо нэн ховордоод байгаа ирвэсийг хайран хамгаалахын төлөө хүч гарган ажиллахыг дэлхий нийтэд уриалан, ирвэс үлдсэн цөөн хэдэн орны Төрийн тэргүүдийг энэ талаар анхаарахыг хүссэн байна. Энэ цөөхөн хэдэн орны нэг нь манай орон билээ. Эрдэмтэн судлаачдын мэдээлснээр одоо дэлхийд 3000  ирвэс үлдээд байгаа бөгөөд БНХАУ, Кыргызстан, Монгол, Балба, Тажикистан, Афганистан, Казахстан, Узбекистан улсын нутаг дэвсгэрт л байгаа юм.

Энэ сарын 23-25-нд Кыргызстан улсын нийслэл Бишкек хотод Ирвэс хамгаалах олон улсын форум болно. Ди Каприо тус форумт оролцох 12 орны Төрийн тэргүүдэд хандан гаргасан уриалгаа өөрийн инстаграм хуудсанд нийтэлсэн байна. Түүний инстаграм хуудас 18 сая дагагчтай бөгөөд Ди Каприо хүмүүсийг уриалгыг нь дэмжин, гарын үсгээ үлдээхийг хүсжээ.
Леонардо Ди Каприо 1998 онд “Leonardo DiCaprio Foundation” нэртэй сан байгуулсан. Тэрбээр одоогийн байдлаар байгаль орчин хамгаалах 70 гаруй төсөлд 30 сая доллар хандивлаад байгаа юм. 2016 онд Ди Каприо Давосын Эдийн засгийн форумын үеэр байгаль орчин хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр нь үнэлэгдэн “Crystal Award” шагнал хүртсэн билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр