Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Агуу суут Энштейны хүүдээ бичсэн захидлаас

 

Суут ухаантан гэж хэнийг хэлэх вэ? Гээд асуувал  

Хэцүү зүйлийг ойлгодог оюун ухааны чадамж өндөр  хүмүүсийг  хэлнэ гэж энгийнээр тодорхойлох хүмүүс олон байдаг.

Гэхдээ хэрвээ одоо агуу суут хүнтэй яриа дэлгээд асуувал маш амархан хэллэг ашиглаж энгийн тайлбарлаад хэлчих байх.

Нобеллийн шагнал хүртсэн Richard Phillips  суут гэдэг бол аливаа зүйлийг энгийнээр тайлбарлах ур чадварыг эзэмшсэн хүнийг хэлнэ гэж хэлсэн байдаг.

Энэ талаар Альберт Энштейны хүүдээ бичсэн захидлаас ойлгож болно.

1915 онд Энштейн  Берлинд  амьдардаг байсан. Ерөнхий онолын ухааныг боловсруулахаар шамдаж судалж байв. Энэ үед 2 хүүхэд нь салсан эхнэртэй нь хамт Вена-д амьдарч байсан юм.

 Мэдээж тухайн үед емэйл, skype гэж байгаагүй. Энштейн хүүхдүүдтэйгээ захидлаар харьцдаг байжээ. Maria Popova нь түүний бичсэн захидлыг  нийтэд дэлгэсэн байна. https://www.brainpickings.org/2013/06/14/einstein-letter-to-son

Тухайн үед 11настай байсан хүү Hans Albert Einstein  илгээсэн захидал нь маш энгийн, богинохон  хүүхэд ойлгогдохоор бичигдсэн байсан ба Энштейн хүүдээ хандаж үр бүтээлтэй сурах аргын талаар энгийн хирнээ хүчтэй үгээр тайлбарлаж хэлжээ.

Захидалд

Миний хүү төгөлдөр хуур тоглох дуртай гэдгийг сонсоод аав нь маш их баярласан.

Чиний үед бол төгөлдөр хуур тоглонгоо мужааны ажил хийнэ гэдэг нь маш сайн зүйл шүү хүү минь. Сургуульд сурахаас ч  илүү зүйл шүү дээ. 

Чам шиг залуу хүүхдүүдэд бол энэ нь маш чухал зүйл.

Төгөлдөр хуурын багшаас сурахгүй байсан ч болно. Дуртай байгаад хийж байна гэдэг нь хамгийн чухал зүйл юм.

Яагаад гэвэл энэ нь сурах арга барилын гол цөм нь байдаг болохоор юм.

Ажилдаа хэт улайраад өдрийн хоолоо мартах тохиолдол байдаг шүү. 

Энштейны хамгийн чухал гэж хүүдээ захисан зүйл бол дурлаж хийх, дадлагажих, хөгжилдөх нь , тэнхимийн сургалтаас илүү чухал үр дүнтэй гэдгийг дурдсан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр