Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МАН-ын УЗ-ийн хурлаас сонгуулийн үр дүнд үнэлэлт өгөх ажлын хэсэг байгуулав

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдав.  Хурлын эхэнд Шадар сайд Ж.Хүрэлсүх  өөртэй нь холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. “Херо”-гийн Баатартай хийсэн  яриа үнэн гэдгийг  хүлээн зөвшөөрөөд  Ерөнхийлөгчтэй уулзсан гэдгээ ч үгүйсгэсэнгүй.  Тэрбээр  Шадар сайдын албан тушаалаасаа татгалзана гэдгээ хэлж,  Засгийн газрыг унагана гэсэн байр суурин дээрээ хатуу зогсохоо  илэрхийлээд хурлыг орхин гарч явсан юм.

Сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох асуудлыг Удирдах Зөвлөл авч хэлэлцэв.  Харин энэ хариуцлагыг У.Хүрэлсүх  Засгийн газарт үүрүүлэх гэсэн санаархалтай байгаагаа  байр сууриараа илэрхийллээ.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар  2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бөгөөд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын хөгжлийг гацаахгүй авч явах үүрэгтэй. Засгийн газар нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдаагүй бөгөөд  Засгийн ажил, намын ажил тус тусдаа гэдгийг Удирдах зөвлөлийн гишүүд санууллаа.

Удирдах Зөвлөлийн гишүүд Сонгуулийн ялагдлын тухайд хариуцлага тооцох гэж байгаа бол энэ нь намын удирдлагатай холбоотой асуудал  гэдгийг цохон тэмдэглээд  ялагдлын шалтгааныг нягтлан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав.  Сонгуулийн ялагдлын шалтгаан намын удирдлагуудын үйл ажиллагаатай холбоотой байв уу,  эсвэл өөр хүчин зүйл нөлөөлөв үү гэдгийг ажлын хэсгийнхэн нягтлан тогтоох нь зүйтэй гэж үзэв.  Ажлын хэсэг  тухайн асуудалд үнэлэлт дүгнэлтээ өгөөд Бага хуралд оруулах юм.

Хурлаар ирэх есдүгээр сард багтаан намын Бага хурлыг хуралдуулахаар тогтов.

Удирдах Зөвлөлийн хурал  60 тэрбумтай холбоотой бичлэгийн асуудлыг  мөн авч ярилцав. Одоо энэхүү асуудлыг  хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд шалгалтын дүн хэрхэн гарахаас шалтгаалан хариуцлага тооцох эсэх тухай яригдахаар болж байна. Нийслэлийн  удирдлагууд энэ асуудалд буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн Бага хурлаасаа намын Их хурлаа товлохоор тогтсоноор МАН-ын  Удирдах зөвлөлийн хурал өндөрлөв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр