Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

"Лексус 470"-ын согтуу жолооч хүний амь насанд хүрсэн ба бага насны хүүхэдтэй явж байжээ

“Ар гүнт”-ээс хот орох чиглэлийн авто замд өчигдөр /2017.08.15/ 15.40 цагийн орчимд автомашины ноцтой осол гарчээ. “Лексус 470” маркийн автомашины жолооч согтуугаар жолоо барьж яваад “Tоёото кровн” “Ланд крузер” зэрэг гурван автомашинтай мөргөлдөсөн хэрэг гарлаа.

Хэргийн газарт онцгой байдлын алба хаагчид болон Замын цагдаагийнхан ажиллажээ. Мөн осол гарснаас 2 цаг орчмын дараагаар түргэн тусламж ирсэн аж. Согтуу жолооч хажуудаа хоёр орчим насны хүүхэд суулгаж явжээ. Харин мөргүүлсэн автомашинд нэг жирэмсэн эмэгтэй, гурван эрэгтэй, хоёр хүүхэд нийт зургаан хүн зорчин явж байжээ. 

Мөргүүлсэн машинд зорчиж явсан нэг эрэгтэй тархиндаа хүнд бэртэл авсаны улмаас цаг гарны дараагаар газар дээрээ амиа алдсан байна. Харин мөргүүлсэн Тоёо кровн автомашинд зорчиж явсан хоёр хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэйг ГССҮТ-д иргэд хүргэгдэж улмаар баг насны хүүхэд нь хүнд хагалгаанд оржээ. Одоогоор тэд ГССҮТ-д жирэмсэн бүсгүй сэхээнд хэвтэн эмчлүүлж байна.

“Лексус 470” жийп машин жолоодож явсан эрэгтэй биеэ хянах чадваргүй их хэмжээний согтолттой байсныг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Улмаар осол гаргасан согтуу жолооч  зам голлож, урсгал сөрж явсан бөгөөд осолд өртсөн машин тухайн машиныг өнгөрөөх золигоор замын хашлага налж зогссон ч, удалгүй согтуу жолооч ирж мөргөжээ.

Согтуу эрийн унаж явсан Лексус 470 машин осол болсоны дараагаас согтуу эрийн хүүхэд нь мөлхөж гарч ирсэн байна. Түүний дараагаар лексус 470 машин шатаж дэлбэрсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Хэргийн газарт ажилласан замын цагдаа нар согтуу жолоочийг шууд баривчилж, автомашиныг журамлажээ. “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн бөгөөд осол гарсны шөнө согтуу эр батлан даалтаар гарсан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа хэмээн эх сурвалжууд мэдээллэж байна. Өөрөө хүүхэдтэй явж байж согтуугаар машин барьж бусдын амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан уг иргэний талаарх мэдээллийг дахин сурвалжлан хүргэх болно.

Жиргээ.мн Ц. Эрхэс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-08-22 20:48:47

arxia l bolichix bvx yum gaitai xar usnaas l bolj bn shte uuxgvi baij bolno do uxamsariin asuudal arxia zogsoogoochee

дд
2017-08-22 14:53:36

шүүх цагдаа олигтой байсан бол

Гэрэл
2017-08-20 10:41:41

Нохойноос дор тэнэг юмнуудын зурагын гараг нууж болохгүй цагдаа нар 470 ыг зогсоод шалгадаггүй гэж үнэн б.на

Zochin
2017-08-19 16:40:08

Mashin delbersen gekh yum, tegeed tsagdaa yamar mashin juramlasan y boldoo

Zochin
2017-08-19 12:03:31

Uhsen baas iim bayan baidag yumuu.hotsrogdson zasvariin mashin.

Зочин
2017-08-19 11:41:10

Bayan bolood l sogtu barij bgaa bhgui yu. tsagdaa yach ch chadahgui gj bodoj bgaaz

Зочин
2017-08-19 00:39:14

Баян пизданууд хүний амиар тоглож байна ялгүй гарна даа

Эх хүн
2017-08-19 00:38:05

Согтуу юманд хүүхдээ өгч явуулдаг ямар тэнэг балай хүүрнүүд вэ

Зочин
2017-08-18 17:13:49

Хүндээр шийтгэ. Согтуу жолооч нарыг 100 ташуурт

Зочин
2017-08-18 16:50:55

sogtuu bolohooroo uuruu amid uldej bgaa baihgui yu aimar gar ve. naylh huuhed yvjiij sogtuu yvjiidag

Зочин
2017-08-18 16:48:40

Арай дэндүү юм аа

Ажлын байр