Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Афганыг америкчуудын оршуулгын газар болгоно” гэж сүрдүүлэв

 

Талибан хөдөлгөөний төлөөлөгч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Афганистаны нутаг дэвсгэр дээр цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасныг буруушаасан талаар “Reuters” агентлаг мэдээлснийг “РИА Новости”уламжлав.

Тус хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид “Америкчууд Афганистаны дайныг үргэлжлүүлэхийн оронд тус нутгаас цэргүүдээ гаргах талаар бодох хэрэгтэй байсан юм. Хэрвээ АНУ цэргээ Афганистанаас гаргахгүй бол удахгүй Афганистан америкчуудын 21 дүгээр зууны оршуулгын газар болно" гэж хэлжээ. Мөн тэрээр “Манай газар нутагт Америкийн ганц цэрэг байгаа тохиолдолд ч бид жихадаа нэр төртэй үргэлжлүүлэх болно” гэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Афганистан болон Өмнөд Ази дахь нөхцөл байдлын талаар албан ёсны мэдэгдэл хийснээс хойш хэдхэн цагийн дараа энэхүү мэдэгдлийг хийжээ. Трамп мэдэгдэл хийх үеэрээ Афганистан дахь терроризмтай тэмцэх Америкийн цэргүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх тухай мэдэгджээ. “Fox News” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Афганистан руу дахин 4000 цэрэг илгээхийг тушаасан байна. 


Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр