Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Ливерпүүл” Аваргуудын лигт орох эрхээ авлаа

 

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж, шилдэг 32 багийн нэр тодорлоо. Өнгөрсөн шөнө урьдчилсан шатанд өрсөлдсөн 10 багийн тоглолт болж, тав нь Аваргуудын лигийн эрхээ авч байгаа юм.

Тэр дундаас хамгийн их анхаарал татаж байсан тоглолт нь Английн “Ливерпүүл” клуб талбайдаа Германы “Хоффенхайм”-ыг хүлээж авсан “тулаан” байлаа. Эхний тоглолт Германд болохо “Ливерпүүл” өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авсан. Тэгвэл энэ удаад талбайдаа тун ч сайн байж, 4:2-оор хожсон юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:3-аар хожиж, Аваргуудын лигт орох эрхээ авлаа.

Тоглолтын 10, 21 дэх минутад Жан хоёрыг хийсэн бол 18 дахь минутад Салах нэгийг нэмсэн. Тэгвэл 28 дахь минутад Ут тооны харьцааг ойртуулсан ч 63 дахь минутад Фирмино “Ливерпүүл”-ийн дөрөв дэх гоолыг оруулсан юм. Хэдийгээр 79 дэх минутад Вагнер нэг гоол оруулсан ч тоглолтын хувь заяа аль хэдийн Английн багийн талд шийдэгдсэн байлаа.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтын тухайд “ЦСКА” хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Янг Бойз”-ыг 3:0-ээр хожлоо. Харин “Копенгаген” болон “Карабах” багууд хоёр тоглолтод 2:2-оор тэнцсэн ч, айлын талбайн гоолын дүрмээр Азербайжаны баг Аваргуудын лигт орох эрхээ авлаа. Тэгвэл Португалын “Спортинг” клуб “Стяуа” багийг 5:1-ээр хожиж эрхээ авсан бол “АПОЭЛ” клуб мөн Аваргуудын лигт орох болзлоо хангалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр