Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Мансууруулах ургамал хэрэглэсэн хоёр залууг саатуулжээ

Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 21-ний 23:00 цагийн үед мансууруулах бодис хэрэглэсэн хоёр залууг саатуулжээ. 

Тодруулбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 31 настай эрэгтэй Э, мөн тус хороонд суух 26 настай эрэгтэй Т нарыг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад мансуурсан байжээ. 

Тэдний сууж байсан “Toyota Сrown” автомашинаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх “Каннабис” төрлийн ургамал болон бусад зүйл илэрснийг хураан авч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр