Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар гарын үсэг зураагүй

 

Ерөнхий сайдыг огцруулахаар МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурснаа УИХ-ын дэд даргад өргөн барьж байсан бол өчигдрийн бүлгийн хурал дээр гишүүн Ц.Нямдорж 31 дэх гишүүн болж, одоогоор 31 гарын үсэг цуглаад байгаа билээ. Харин өнөөдрийн мэдээллээр тэдгээр 31 дээр гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар нэмэгдсэн гэдэг мэдээлэл гэрлийн хурдаар түгэж байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нарын гишүүд гарын үсэг зураагүй бөгөөд “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Дашрамд дурдахад 65-ын бүлэг Ардчилсан намын гишүүдтэй хамтарч өөрийнхөө Засгийн газрыг унагах гэж байгаа нь ард түмний тус намд өгсөн итгэлийг уландаа гишгэсэн үйлдэл боллоо гэж МАН-ын гишүүд харамсаж байгаагаа энэ өдрүүдэд сошиал орчинд илэрхийлсээр байгаа юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-09-04 10:56:13

BITGII HUDLAA NAMAAR N TALTSUULAH GEED BAI EH ORNIIHOO ARD TUMNIIHEE TULUU NAM HAMAARALGUI NEGDEH HEREGTEI

Ажлын байр